Моннис Интернэшнл

Моннис Интернэшнл

Түгээх

Моннис Интернэшнл нь 1998 онд автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг Япон улсын Ниссан Мотор компанийн албан ёсны дистрибьюторын эрхийг авснаар үйл ажиллагаагаа эхэлсэн.

Өнгөрсөн хугацаанд бизнесээ өргөжүүлэн авто машин, агаарын тээвэр, уул уурхайн тоног төхөөрөмж, эрчим хүч, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө гэх 6 салбарт 12 охин компани, 1800 орчим ажилтан албан хаагч бүхий Монголын томоохон групп компанийн нэг болон өргөжлөө.

Байгуулагдсан цагаасаа эхлэн эх орондоо дэлхийд алдартай олон брэнд бүтээгдэхүүнийг нэвтрүүлэн, хамгийн өндөр чанар, өргөн сонголт, найдвартай, шуурхай үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэсээр байна.

Эдгээрээс дурдвал, автомашины салбарт Nissan, зам, уул уурхайн, барилгын салбарт Liebherr, Total, Kawasaki, Bomag, Striker, Allison Transmission, бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ хүргэхийн зэрэгцээ борлуулалтын дараах засвар үйлчилгээг чанартай хийж гүйцэтгэж байна.

Групп компани өргөжин тэлэхийн хирээр Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусын боловсрол, эрүүл мэнд, спорт, урлагийн салбарт олон үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Эдгээр үйл ажиллагаа, нийгмийн сайн сайханд чиглэсэн ажлууд, улсын төсөвт оруулсан хувь нэмрийг үнэлж МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг Монголын ТОП-100 ААНийн шалгаруулалтад сүүлийн 9 жил байр өгсөн шалгарч байгаа бөгөөд 2011 оны Шилдэг 12 ААН-ийн нэгээр, 2012 оны оны Онцлох дотоодын хөрөнгө оруулагч компаниар шалгарч байсан.

Forbes сэтгүүлээс 2016 онд хэрэглэгчиддээ дэлхийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндүүдийг хүргэсэн, олон салбарт хүчээ үзэн өргөжиж буй Монголын шилдэг 20 групп компанийг тодруулсан бөгөөд Моннис групп энэ жагсаалтын 10 дугаарт бичигдсэн байна.

Үндэсний томоохон компанийн хувьд үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн төсөвт оруулах хувь хэмжээг өсгөх, ажиллагсдынхаа тоог нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагаа өндөрт ухамсарлан ажиллахын төлөө МОННИС ГРУПП ажиллаж байна.

Liebherr
Nissan
Striker
Kawasaki
Goodyear
Bomag