Моннис Группийн шинэ барилгын төсөл, MONNIS Centre, 2027 оны 2-р улиралд ашиглалтад орох гэж байна. Энэхүү барилга нь Моннис Пропертиесийн дөрөв дэх төсөл бөгөөд 24 давхар, нийт 58,000 м² талбай бүхий олон улсын стандартын оффис, худалдаа, үйлчилгээний зориулалттай орон зайг багтаасан болно.
Төслийн архитектурын зураг төслийг Японы нэр хүндтэй “Mitsubishi Jisho Design” боловсруулсан бөгөөд нарийн инженерчлэл, өндөр чанар, тогтвортой хөгжлийн зарчмыг Монголын бизнесийн орон зайд шингээсэн. Mitsubishi Jisho Design нь 1890 онд байгуулагдсан бөгөөд Токио хотын Марунoүчи дүүргийг Японы бизнесийн төв болгон хөгжүүлэх зорилгоор үүссэн түүхтэй.
Төслийн онцлог:
Барилгын үзүүлэлт:
Барилгын ажил одоогоор үргэлжилж байгаа ба ашиглалтад орох хугацаа 2027 оны 2-р улиралд товлогдсон. MONNIS Centre нь Монголын бизнесийн орчинд шинэ стандарт тогтоох, орчин үеийн инженерчлэл, дэвшилтэт дизайны шийдлийг нэгтгэсэн орон зайг санал болгох юм.