“Эн Ти Би” ХХК нь “Моннис Интернэшнл” ХХК-ийн 100%-ийн охин компани бөгөөд зам, гүүр, далан барих, засварлах, арчлах, нийтийн болон хувийн эзэмшлийн ба албан байгууллагын зам талбайн тохижилтын ажил хийж гүйцэтгэх зорилготойгоор 2003 онд үүсгэн байгуулагдсан.
Нийт хэрэгжүүлсэн төсөл
Хүнд машин механизм
Албан хаагчид
Жилийн туршлага
НАРИЙНСУХАЙТ - ШИВЭЭХҮРЭН АВТО ЗАМ
МУ-ын ЗГ-ын 2011 оны 262 дугаар тогтоолын дагуу 2011 оны 10-р сарын 26-ны өдөр Төрийн Өмчийн Хороотой “НарийнсухайтШивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын Барих-Ашиглах-Шилжүүлэх” концессын гэрээг байгуулав.
НАРИЙНСУХАЙТ - ШИВЭЭХҮРЭН АВТО ЗАМ
Монгол Улсад баригдсан анхны хүнд даацын цементбетон хучилттай замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж амжилттай ашиглалтанд оруулав.
ГУРВАНСАЙХАН НИСЭХ БУУДАЛ
Гурвансайхан нисэх буудлын агаарын хөлөг хөөрч буух зурвасын их засварын ажлыг гүйцэтгэв.
ШИВЭЭХҮРЭН ТӨМӨР ЗАМ
Шивээхүрэн-Нарийнсухайт чиглэлийн цементбетон хучилттай авто замаас төлөвлөсөн уулзвараар төмөр замын төслийн ачиж буулгах талбай хүртэлх авто зам”-ын барилгын ажлыг гүйцэтгэж байна.
НАРИЙНСУХАЙТ-ШИВЭЭХҮРЭН АВТО ЗАМ
Авто замын засвар, арчлалт болон хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын ажлыг гүйцэтгэж байна.
Бид “Авто зам, замын байгууламжийг барих, засварлах” № 2022/02/083 болон “Төмөр замын суурь бүтэц угсрах, барих” СБУ 1/058-2022 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг.
Манай компани орчин үеийн хүчин чадал бүхий техник тоног төхөөрөмжтэй, шинэ технологи эзэмшсэн дадлага туршлага бүхий инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн, бүтээлч туршлагатай хамт олон бөгөөд чанарыг эрхэм зорилго болгон ажиллаж байна.
Авто замын барилга • Бүх төрлийн зам, гүүр туннель засвар • Авто замын тохижилт тоноглол • Менежмент ханган нийлүүлэлт • Машин механизм, тоног төхөөрөмжийн түрээс
Агаарын хөлөг хөөрч буух талбай
Доод суурь далан, хоолой