Нүүр >> Брэнд >> Bomag

Bomag

Авто зам барих, засварлах техник тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Бомаг таны үйл ажиллагаанд тохирсон бүх төрлийн авто замын бүтээгдэхүүнийг нийлүүлдэг.

Бомаг-ийн шинэ шийдэл бүхий орчин үеийн технологиуд, чанартай, аюулгүй байдал, өндөр хүчин чадал, урт хугацааны хэрэглээ, эдийн засгийн хэмнэлт зэрэг нь дэд бүтэц, авто зам, галт тэрэг, онгоцны замыг барьж байгуулах, улс эх оронд хөгжил авчрахад ихээхэн ач холбогдолтой.

Бомаг-ийн техник тоног төхөөрөмжүүд нь газар шорооны ажилд болон бүх төрлийн замын ажилд зориулагдсан байдаг. Бид хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан Бомаг-ийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.

Бомаг-ийн тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нэвтрүүлж, шинэ бизнесийн салбарыг төлөөлж буйдаа бид бүхэн баяртай байдаг.

Брэнд