Хүний нөөц

ДАВУУ ТАЛУУД

БИДЭНТЭЙ НЭГДСЭНЭЭР

Байгууллагын эрүүл зөв соёл, ажлын таатай орчин нөхцөл

Эрч хүчтэй, чадварлаг хамт олонтой нэг баг болон хамтран ажиллах боломж

Мэргэжлээ дээшлүүлэх гадны болон дотоодын сургалтад хамрагдах боломж

Бизнесийн олон чиглэлд хөрвөн өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх боломж

Моннис группийн охин компаниудын үйлчилгээ, бараа, бүтээгдэхүүний хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломж

Бидний баримтлах зарчим

Хүн бүр өөрийн үзэл бодолтой байдгийг хүлээн зөвшөөрч, бүгдэд эрх тэгш, шударгаар хандан, үзэл бодол, саналаа чөлөөтэй илэрхийлэх нөхцлийг бид бүрдүүлэх үүрэгтэй.
Цалин хөлсний аргачлал нь шударга, гүйцэтгэл үр дүнд тохирсон, ажлын байр эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр цэмцгэр, аюулгүй ажиллагааг хангасан байх ёстой.
Ажиллагсад санал гомдлоо чөлөөтэй илэрхийлж байна.
Мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлтэй уялдсан ажил, албан тушаал эрхлэх, хариуцлагын шатлалд дэвшин хөгжих тэгш эрхээр хангагдана.
Удирдлага, менежмент зохистой байх ёстой бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа шударга, ёс зүйн хэм хэмжээнд нийцсэн байна.
Ажиллагсад гэр бүлийн буюу нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд бид зохих туслалцааг үзүүлэх болно.

Сонгон шалгаруулалтын явц

1

Анкет бөглөх

Та вебсайтаас ажлын анкет татан авч бөглөх.

2

Энхий шатны ярилцлага

Анкетын шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой хүний нөөцийн мэргэжилтнүүд тантай эхний шатны ярилцлагыг хийнэ.

3

Хоёр дахь шатны ярилцлага

Харъяалагдах алба, хэлтэс, газрын удирдах түвшний албан тушаалтан менежер тантай ярилцлага хийнэ.

4

Эцсийн шийдвэр гаргалт

Тэнцсэн эсэхийг утсаар мэдэгдэх болно.