Хуучин шороон зам нь инженерийн ямар ч байгууламжгүй, ус зайлуулах системгүй, засвар арчлалт тогтмол биш байснаас том оврын хүнд даацын тээврийн хэрэгсэл их явсанаас болж маш их хэмжээний тоос босож үзэгдэх орчин хязгаарлагдсанаас аваарь осол гарах, олон салаа зам гаргах, улмаар малын бэлчээр ургамлын хөрсийг сүйтгэж, ус хөрс агаарын бохирдол, дуу чимээ дээд цэгтээ хүрсэн байсан тул байгаль орчныг хамгаалж, нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэхь нүүрс тээвэрлэлтийн асуудлыг төрийн бодлогоор зохицуулж, концессын зам барих шийдвэрийг Засгийн газраас гаргасан.