Нүүр >> Брэнд >> Good Year

Good Year

Goodуear бол дэлхийн ихэнх оронд үйл ажиллагаагаа явуулдаг хамгийн алдартай дугуй үйлдвэрлэгч компани юм. Goodуear нь дугуй үйлдвэрлэлээрээ Хойд Америк болон Латин Америкт 1 дүгээрт, Европт 2 дугаарт ордог.

1898 онд анх байгуулагдаж байсан Goodуear компани нь бүтээгдэхүүнийхээ цар хүрээг нэмэгдүүлж төрөл бүрийн дугуйг автомашин, уралдааны автомашин, онгоц, уул уурхайн хүнд даацын машинуудад зориулан үйлдвэрлэж байна.

Goodyear нь одоогоор дэлхийн 23 оронд 57 салбар үйлдвэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Goodyear компани жилдээ 20 тэрбум долларын ашигтай ажиллаж байгаа бөгөөд Монголд уул уурхайн тэргүүлэгч компаниуд болох Энержи Ресурс ХХК, Оюу Толгой ХХК, КюЖиЭкс ХХК, Бороо Гоулд ХХК, Эрдэнэт Үйлдвэр, СаусГоби Сэндс ХХК, Багануур ХК зэрэгт нийлүүлээд байна.

Моннис Интернэшнл нь 2004 оноос хойш Goodуear-ийн төрөл бүрийн дугуйнуудыг Монголын хэрэглэгчиддээ нийлүүлж байна.

Брэнд