Нүүр >> Брэнд >> Allison Transmission

Allison Transmission

Allison Transmission компани нь дэлхийд чанараараа танигдсан 250 гаруй төрлийн машины хурдны хайрцгийг үйлдвэрлэдэг бөгөөд түүн дотор нийтийн тээврийн, галын, барилгын, цэргийн болон тусгай зориулалтын гэх мэт олон төрлийн машин механизмд найдвартай ажиллагаагаар танигдан, дэлхийд шилдэг гэдгээ нотолсон.

Allison хурдны хайрцаг ашигладаг хүнд даацын болон тусгай \зориулалтын машин механизм нь хамгийн хатуу бэрх орчин нөхцөл бүхий барилгын талбар, уул уурхайн сайт, хайрга чулуу олборлолт хийдэг газруудад түүртэлгүй ажиллаж, удаан эдэлгээ, бат бөх чанараараа дэлхийд танигдсан 50 гаруй жилийн түүхт брэнд юм.

Өндөр үзүүлэлт бүхий, программчлахад хялбар, цахим удирдлагын систем нь замын нөхцөл байдлаас шалтгаалан машинаа тохируулах боломж олгох бөгөөд өөрийгөө оношлох чадвар нь засвар үйлчилгээ хийхэд улам хялбар болгодог.

Харин хоёрдогч араа солигч нь маш нарийн ажиллагааг хийх нөхцлийг жолоочид бүрдүүлнэ.

Зарим хурдны хайрцаг нь ажиллах нөхцөлөөсөө хамаарч гидравлик удаашруулагч, зогсоолын түгжигч, хүч өсгөгч зэрэг нэмэлт хэсгүүдтэй байна.

Моннис Интернэшнл нь 2011 онд албан ёсны гэрээт борлуулагчийн эрхийг авсан бөгөөд Монголдоо өөрөө буулгагч буюу авто самосвалд зориулсан 5/6/8/9000 загварын хурдны хайрцгийг богино хугацаанд шуурхай нийлүүлэн, засвар үйлчилгээ, оношлогоо, сэлбэг нийлүүлэлт, сургалт зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

Брэнд