
MONNIS Centre төслийг танилцуулж байна
Моннис Группийн шинэ барилгын төсөл, MONNIS Center, 2027 оны 2-р улиралд ашиглалтад орох гэж байна.
Моннис групп нь автомашин, агаарын тээвэр, уул уурхайн тоног төхөөрөмж, эрчим хүчний засвар угсралт, инженеринг, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн менежмент зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулж байна.
Моннис групп нь 1998 онд автомашин үйлдвэрлэгчдийн нэг Япон улсын Ниссан Моторс компанийн албан ёсны дистрибьютер болж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Авто машин, агаарын тээвэр, уул уурхайн тоног төхөөрөмж, эрчим хүчний засвар угсралт, инженеринг, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн менежмент зэрэг 6 салбарт 12 охин компани, 1200 орчим ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
2003 оноос
Аэро Монголиа ХХК нь олон улсын 7, дотоодын 6 чиглэлд шууд нислэг үйлдэж байгаа бөгөөд тун удахгүй агаарын хөлгийн тоогоо нэмэн, зүүн ази руу чиглэсэн аялал жуулчлалын чиглэлээ тэлж, зорчигч, аялагч нартаа зориулан илүү хүртээмжтэй, аяллын туршлага бүтээхээр зорьж байна.
1998 оноос
Бид дэлхийн шилдэг технологи, мэдлэг туршлага бүхий брэндийг эх орондоо нутагшуулж, харилцагч, хэрэглэгч, хамт олондоо үнэ цэнийг бүтээнэ.
2012 оноос
Моннис Сервис Саппорт ХХК нь Санхүү, Бүртгэл, Захиргаа, Сургалт хөгжил, Хөрөнгийн удирдлага, Засвар, үйлчилгээ, Борлуулалт, хангамж, ХАБЭАБО, Тээвэр Логистик, Лифтний борлуулалт, засварын хэлтэс гэсэн нийт 8 хэлтэстэй.
2006 оноос
“Моннис Пропертиес” ХХК нь 2006 оноос эхлэн барилгын бүтээн байгуулалтын төсөл, барилгын ашиглалт, засвар үйлчилгээ, түрээсийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
2012 оноос
Эрчим концерн нь Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Зөвлөлийн гишүүн, Монголын гагнуурын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч юм.
2010 оноос
И Пи Ти Эм компани нь Монгол улсын уул уурхайн эрчимтэй хөгжлийг дэмжих зорилгоор дараах чиглэлүүдэд үйлчилгээ үзүүлэхээр 2010 онд байгуулагдсан.
2012 оноос
Моннис Майнинг ХХК нь уул уурхай, барилгын хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч, 50 гаруй жилийн түүхтэй Германы Лиебхэрр группын албан ёсны дистрибьютороор ажиллахаас гадна өөрийн техник, тоног төхөөрөмжид тулгуурлан уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг явуулж байна.
* оноос
Моннис Урбан Девелопмент ХХК нь Барилга, Хот Байгуулалтын Яам, Хотын Захиргаатай хамтран хэрэгжүүлж буй 40,000 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх компаниудын нэгээр шалгарсан барилгын менежментийн компани.
2011 оноос
“Ар Ди Си Си ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын авто замын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монголын анхны хүнд даацын цементбетон хучилттай авто зам барьж ашиглалтанд оруулсан.
Моннис Группийн шинэ барилгын төсөл, MONNIS Center, 2027 оны 2-р улиралд ашиглалтад орох гэж байна.
Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Топ-100” аж ахуйн нэгжийн шалгаруулалтад Моннис Интернэшнл ХХК 54-р байранд жагслаа.
Харьцуулшгүй хүч, домогт гүйцэтгэл бүхий Nissan Patrol Y63-ын хийцлэл анхны харцаар л сэтгэл татам байхаар бүтээгдсэнээс гадна таныг хаана ч хүрсэн таны байр суурь, нэр хүнд, эрхэмсэг, зоримог байдлын илэрхийлэмж байх болно.
Моннис Интернэшнл ХХК хүн төрөлхтний эв нэгдлийн баяр “Парис-2024” Зуны олимпын наадмын үеэр Монгол улсыг дэлхий дахинд сурталчлах Мөнгөн ивээн тэтгэгчээр ажиллах гэрээг Монголын Үндэсний Олимпын Хороотой үзэглэлээ.