Моннис Интернэшнл ХХК Монгол Улсын 2023 оны “Топ-100” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа

Моннис Интернэшнл ХХК Монгол Улсын 2023 оны “Топ-100” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа

Түгээх

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Топ-100” аж ахуйн нэгжийн шалгаруулалтад Моннис Интернэшнл ХХК 54-р байранд жагслаа.

“Топ-100” аж ахуйн нэгжийг тодруулахдаа эдийн засгийн хөгжилд үзүүлсэн хувь нэмэр, улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ, ажлын байрыг бий болгосон байдал, ашиг орлого зэрэг олон талт үзүүлэлтүүдийг үндэслэдэг. Моннис Интернэшнл ХХК нь эдгээр үзүүлэлтээрээ 2023 онд амжилт гаргаж, хариуцлагатай бизнесийн соёл, идэвх санаачилгаараа нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулсныг ийнхүү үнэлсэнд талархалтай байна.

Энэхүү амжилтыг хамтдаа бүтээсэн Моннис Группийн бүтээлч, хөдөлмөрч хамт олон, бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг түнш байгууллагууд болон харилцагч нартаа гүн талархал илэрхийлье.

Ирээдүйд ч Моннис Групп нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байх болно.