БҮРЭН ШИНЭЧЛЭГДСЭН NISSAN PATROL Y63

БҮРЭН ШИНЭЧЛЭГДСЭН NISSAN PATROL Y63

Түгээх

2024.09.03-ний өдөр Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод 73 жилийн түүхт 7-р үеийн Nissan Patrol Y63 цоо шинэ загвараа танилцуулсан.

Харьцуулшгүй хүч, домогт гүйцэтгэл бүхий Nissan Patrol Y63-ын хийцлэл анхны харцаар л сэтгэл татам байхаар бүтээгдсэнээс гадна таныг хаана ч хүрсэн таны байр суурь, нэр хүнд, эрхэмсэг, зоримог байдлын илэрхийлэмж байх болно.

Бүрэн шинэчлэгдсэн Y63-н хувьд:

- V6 VQ38 буюу 316 морины хүч шахах, 3.8л-н багтаамжтай atmospheric, энгийн хөдөлгүүр,

- V6TT VR35 буюу 425 морины хүч шахах 3.5л-н багтаамжтай хос турбо хөдөлгүүр гэсэн үндсэн 2 сонголттойгоор худалдаалагдана.

Одоогоор танилцуулагдаад буй Nissan Patrol Y63 LE Platinum загварын техникийн үзүүлэлтүүдээс дурдвал:

- 3492 CC.

- 425 HP @ 5,600 RPM.

- 700 NM @ 3,600 RPM.

- 9 шатлалт автомат хурдны хайрцаг.

- Үл хамаарах, цахилгаан удирдлагатай хийн нум бүхий амортизатор (кузов өргөх, буулгах үйлдэлтэй).

- Урдаа хос поршинтой дискэн тоормостой/ Ардаа 1 поршинтой дискэн тоормостой/ Зогсоолын цахилгаан тоормостой.

- Y63-н бэлгэ тэмдэг болсон C хэлбэрийн давхар их гэрэл.

- Орчныг хянах 3D дэлгэц

- HUD буюу салхины шилэн дээр жолоодлогын хурд болон бусад мэдээллийн харууц.

- Нийт урт: 5350мм.

- Нийт өргөн/толь орсон/: 2350мм.

- Өндөр: 1945мм.

- Тэнхлэг хоорондын зай: 3075мм.

- Газраас машины хамгийн доод цэг хүртэл: 244мм.

- Суудлын тоо: 8.

- Шатахууны сав: 97л.

- Дугуйн хэмжээ: 275/60 R22, хайлшин обуд.

- Жин: 3500кг, ачаагүй: 2845кг

Нийт харилцан яриа