7 дахь жилийн хүндэт спонсор Моннис Групп: Minetech 2014 үзэсгэлэн үргэлжилж байна

7 дахь жилийн хүндэт спонсор Моннис Групп: Minetech 2014 үзэсгэлэн үргэлжилж байна

Түгээх
7 дахь жилтэйгээ золгож буй Уул уурхайн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчдийн "Мinetech 2014" үзэсгэлэн "Мишээл экспо" төвд 3-р сарын 26-28 өдрүүдэд зохион байгуулагдаж байнаЭнэхүү экспог Монголын Уул Уурхайн Үндэсний Ассациоци зах зээлийн өргөн бололцоог бий болгож орлого ашигаа нэмэгдүүлэхэд нь гишүүддээ тус дэм болох, хайгуулын үйл ажиллагаагаа үр нөлөөтэйгээр төгсгөн, олборлолтын ажилдаа ханцуй шамлан орохоор зэхэж буй уурхайчиддаа бэлтэлээ сайн базааж, олборлолтын өгөөжөө нэмэгдүүлэхэд нь туслах зорилготойгоор 7 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.

Моннис Групп тус үзэсгэлэнд энэ удаад "Хүндэт Спонсороор" оролцож байгаа ба LIEBHERR, SCANIA, BOMAG, TOTAL, NISSAN, CUMMINS, GOODYEAR зэрэг брэндүүдийн шилдэг технологиудыг танилцууллаа.

Дашрамд дурдахад Моннис Групп ᠌Уул уурхай, зам, барилгын салбарынханд чиглэсэн "Моннис тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа"-г 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн үеэр орчин үеийн шилдэг техник, тоног төхөөрөмжүүд болон тэдгээрийн сэлбэгүүдийг онцгой хямдралтай үнэ, түрээсийн хөнгөлөлттэй нөхцөл, Голомт, Хас Лизинг, Капитал, Худалдаа Хөгжлийн Банкны урт хугацааны лизингээр худалдан авах боломж, даатгалын цогц үйлчилгээ, худалдан авагчдад дагалдах урамшууллууд зэрэг харилцагчдад ашигтай олон боломжуудыг санал болгох юм.

Үзэсгэлэн 2014,03,24-28 ны өдрүүдөд Лиебхэрр Засварын төвийн байранд зохион байгуулагдана