Нүүр >> Медиа >> Мэдээ >> Моннис уул уурхай, зам, барилгын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна
2014.03.21

Моннис уул уурхай, зам, барилгын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна

Уул уурхай, зам, барилгын салбарынханд чиглэсэн Моннис тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа 3 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод орчин үеийн шилдэг техник, тоног төхөөрөмжүүд болон тэдгээрийн сэлбэгүүдийг онцгой хямдралтай үнээр санал болгож, түрээсийн хөнгөлөлттэй нөхцөл, Голомт, Хас Лизинг, Капитал, Худалдаа Хөгжлийн Банкны урт хугацааны лизингээр худалдан авах боломж, даатгалын цогц үйлчилгээ, худалдан авагчдад дагалдах урамшууллууд зэрэг харилцагчдад ашигтай олон боломжуудыг санал болгох юм. 


Тухайлбал үзэсгэлэн худалдааны үеэр дараах онцгой саналуудыг танд танилцуулах болно. Үүнд:
 
  • Майнс АП ХХК- Францын TOTAL брэндийн тос тосолгооны материал, уул уурхайн туслах тоног төхөөрөмж
  • Моннис Урбан Девелопмент ХХК- БЗД-ийн 14-р хорооны барилгын төслийн танилцуулга
  • Моннис Даатгал ХХК – Даатгалын хөнгөлөлттэй нөхцөл
  • Моннис Моторс ХХК – Уул уурхай, зам барилгын салбарт өргөн ашиглагддаг Пикап загварын автомашин, байгууллагын хэрэгцээнд зориулагдсан автобус болон бусад Ниссан брэндийн автомашины хямдралтай худалдаа
  • Эрчим Концерн ХХК – ABB брэндийн тоног төхөөрөмжийн танилцуулга болон үйлдвэр, оффис, агуулахын зориулалттай байрны түрээсийн санал
  • Интернэйшнл Техникал Коллеж – ХАБЭА болон Техникийн боловсрол олгох сургалтын танилцуулга тус тус багтана.
Мөн энэхүү арга хэмжээнд Монголын Барилгачдын холбоо, Уул уурхайн үндэсний ассоциаци, Авто замчдын холбоо, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Төмөр замчдын холбоо, Төмөрлөг машин үйлдвэрлэлийн холбоо хамтран зохион байгуулагчаар оролцож байна. 
 
Эрхэм таныг 3-р сарын 24-28-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдаж буй Моннис уул уурхай, зам, барилгын тоног төхөөрөмжийн нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хаяг: Баянгол дүүрэг, 4-р цахилгаан станцын баруун талд Эрчим Концерн компанийн байр буюу Лиебхэрр сервис төвийн байр

Арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг 8811-0193, 8811-9689 болон Liebherr_sales@monnis.com хаягаар лавлана уу.


Мэдээ  |   Маркетингийн хэлтэс




Бусад