Моннис Констракшн Экьюпмэнт ХХК Оюу Толгой төслийн урт хугацааны гэрээнд гарын үсэг зурлаа

Моннис Констракшн Экьюпмэнт ХХК Оюу Толгой төслийн урт хугацааны гэрээнд гарын үсэг зурлаа

Түгээх
МКЭ ХХК 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Оюу Толгой төслийн кран болон өргөх төхөөрөмжийн засвар үйлчилгээ, үзлэг шалгалтын ажлыг хариуцах урт хугацааны гэрээнд гарын үсэг зурлаа.Уг гэрээ зурсан үйл явдлыг тэмдэглэн 11 дүгээр сарын 3-ны өдөр Оюу Толгой төслийн талбайд МКЭ ХХК-ийн ажилчид, Оюу Толгой ХХК-ийн Говь засвар үйлчилгээний хэлтэсийн хамт олон оролцсон barbeque үдэшлэг зохион байгууллаа.

Энэхүү гэрээний хүрээнд МКЭ ХХК нь 30 хүний бүрэлдэхүүнтэй засварын баг нийлүүлж байгаа бөгөөд манай засварын баг нь Баяжуулах, Ил уурхай, Далд уурхай, Төв дулааны станц, Хаягдлын далан зэрэг хэлтсүүдтэй хамтран ажиллаж, Оюу Толгой төслийн эзэмшлийн гүүрэн кран, гинжит кран, сумт кран, авто кран, татлагат өргүүр болон сагстай өргөгч зэрэг нийт 200 гаруй кран болон өргөх төхөөрөмжийн үзлэг магадлагаа, оношлогоо, засвар үйлчилгээг хийх юм.

МКЭ компанийн засварын багийн түүх нь 2004 оны 7 сард Моннис Интернэйшнл ХХК-аас Оюу Толгой төсөлд анхны Лиебхэрр LTM 1060 маркын 60 тонны даацтай краныг нийллүүлснээр эхлэлтэй. Тэр цагаас хойш Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтын барилгын үе шатанд тус хамт олон улам өргөжин тэлж, аюул осолгүй, амжилттай ажилласаар ирсэн бөгөөд өдгөө төслийн үйл ажиллагааны үе шатанд урт хугацааны гэрээ байгуулан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болж байна.