Моннис Моторс ХХК ХАМДТАА ИНЭЭМСЭГЛЭЕ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн чуулга уулзалтыг дэмжиж байна

Моннис Моторс ХХК ХАМДТАА ИНЭЭМСЭГЛЭЕ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн чуулга уулзалтыг дэмжиж байна

Түгээх
Хүүхдийн төлөөх Үндэсний төв болон “Ээлтэй ертөнц” ТББ, “Хамтдаа инээмсэглэе” ээжүүдийн бүлгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ХАМДТАА ИНЭЭМСЭГЛЭЕ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн чуулга уулзалт Үндэсний соёл амралтын хүрэээлэнд энэ сарын 25-ны өдөр болж өнгөрлөө.Тус чуулга уулзалтад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг тусгай сургуулиуд болох Нийслэлийн 55-р сургууль, 25-р сургууль, 29-р сургууль, 63-р сургууль, 186-р тусгай цэцэрлэг болон Налайх дүүргээс нийт 150 орчим хүүхэд, тэдний асран хамгаалагчид цуглаж тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцсон юм.

Хүүхдүүд сайн дурын байгууллага, хувь хүмүүсийн тэдэнд бэлдсэн чин сэтгэлийн арга хэмжээнүүдтэй нэг өдрийг баяр хөөр дүүрэн өнгөрөөлөө.

Моннис Моторс ХХК "Нууцлаг багш нар сургуульд ирлээ" нэртэй номоо хүүхэд багачуудад бэлэглэж оюуны хөрөнгө оруулалт хийн цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!