Ниссан Мотороос зохион байгуулсан N360 фото зургийн уралдаанд Ниссан Тур аяллын зураг тэргүүн байранд шалгарлаа
Ниссан Мотор корпорациас дэлхий даяар 130 гаруй салбар, төлөөлөгч, дистрибьютор компаниудынхаа ажиллагсдын дунд N360 фото зургийн уралдааныг зарласан билээ.Энэхүү уралдаанд Ниссан Тур аяллын фото зургуудыг Моннис Моторс ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Баяр оруулсан ба 3 зураг тус бүр 5751, 4468, 4709 Like авч Хөвсгөл далайд хийсэн аяллын “Night force a crossing over a mountain river” зураг бүсээсээ тэргүүн байрыг эзэлсэн байна.
Энэхүү зургийн уралдааны талаар Моннис Моторс ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Баяртай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.
Юуны өмнө Ниссан Мотор корпорациас зарласан фото зургийн уралдаанд таны оролцсон зураг бүсээсээ тэргүүлсэн явдалд баяр хүргэе! Та энэ уралдааны талаар тайлбарлахгүй юу?
Баярлалаа. Ниссан Мотор компани үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойтой холбогдуулан зарласан фото зургийн уралдаан юм.
Сэдэв нь "Ниссан хүмүүст хэрхэн нөлөөлж байгаа, цаашид хэрхэн нөлөөлөх вэ?" Энэ уралдаанд дэлхийн 81 орны төлөөлөгч, дистрибьютор үйлдвэрлэгч зэрэг компанийн 782 ажилтан зураг илгээж оролцсон.
Миний хувьд Моннис Моторс компаниа төлөөлөн 3 зураг явуулсан юм. Уралдаан 4,5 дугаар сард интернэтээр 3 үе шаттай явагдсан. Эхний шат нь хамгийн олон "LIKE" цуглуулсан 20 зураг дараагийн шатанд шалгарах болзолтой.
Иймд би Моннисын ажиллагсад, найз нөхөд, танилууддаа хандаж Монголоос тавьсан зургийг дэмжихийг уриалсан.
Уралдаанд оролцогсдыг улс, тивээр нь 4 бүст хуваасан.
Нэгт: Хойд, Өмнөд Америк тив, хоёрт: Энэтхэг, Европ, Африк, Ойрхи Дорнодын орнууд, гуравт: Хятад, Ази, Номхон далайн орнууд, дөрөвт: Япон дахь Ниссан Мотор компанийн ажилтнууд гэж.
Манай бүст хүн ам ихтэй Хятад, Тайланд, Индонез зэрэг орон байсан тул тэднээс илүү олон лайк цуглуулна гэдэгт би итгэлгүй байсан. Гэвч манай гурван зураг 4-5 мянган "лайк" авч бүстээ 4-6 дугаарт орсон.
Монголоос ийм олон "лайк" цуглуулна гэж байхгүй л байх.
Тэгэхээр бусад орны интернет хэрэглэгчдэд Монголын байгалтай зураг их таалагдсан байх. Хоёрдугаар шатанд уралдааны зохион байгуулагчдын комисс "лайк"-ны тооноос хамааралгүйгээр бүс бүрээс 20 шилдгийг шалгаруулаад, гуравдугаар шатанд шилдэг тавыг нэг ялагчтай нь зарласан юм.
Ингээд Монгол төрийн далбаатай, Моннис Моторс ХХК гэсэн тодотголтой зураг шилдэг нь болсон.
Тэргүүлсэн зургийн тухайд:
Үнэхээр ч манай зургууд бусад орны зургуудтай харьцуулахад хавьгүй сайхан, зохиомжтой, сэтгэл хөдөлгөм байсан.
Уул нь би "Ниссан тур" аяллын 6-7 зураг явуулсан юм. Гэвч цаанаас нь эхний явуулсан 3 зургийг л тавьсан байсан.
Тэдгээр нь 2010 онд Хөвсгөл нуурыг тойрох аялалын зургууд юм.
Тэргүүлсэн зураг бол үдэш бүрий, бараг харанхуй болж байхад машины гэрлүүдээ асаан цуваагаар Идэр голыг гаталж байхад аялагч Бадамсамбуугийн дарсан зураг юм. Бусад орноос тавьсан зургуудтай харьцуулахад манай зургууд үнэхээр тасархай хол илүү байсан.
Ниссан Тур аяллын тухайд:
"Ниссан Тур"-ыг бид 2007 оноос явуулж эхэлсэн. Уул нь анх 2000 онд ийм аяллын тухай санаа гарсан юм.
Аяллын зохион байгуулалтыг эхнээс нь зөв голдрилд оруулсан. Аяллын маршрутаа оновчтой сонгож байсан.
Аяллын тухай нэвтрүүлгийг зөв телевизээр зөв цаг, өдрүүдэд нэвтрүүлж байсан.
Үүний ачаар энэ хэдхэн жилийн дотор "Ниссан Тур"-ыг улс даяар мэдэх болсон.
Тэр хирээр манай Ниссан брэндийг хүн бүр сайн мэдэх болсон.
Ялагч болсноор ямар шагнал хүртэх вэ?
Энэхүү фото зургийн уралдаанд түрүүлснээр энэ 8 дугаар сарын сүүлчээр АНУ-ын Калифорни мужид болох "Ниссан Мотор" компани байгуулагдсны 80 жилийн ойн арга хэмжээнд уригдсан. Бүх зардлыг Ниссанаас дааж байгаа.
Ярилцлага өгсөнд баярлалаа танд.
http://ncom80th.com/photo/en/announcement-2/ линкээр орон тэргүүлсэн зургуудыг үзнэ үү.