Дэлхийг тамгалсан Ниссан брэнд Universe Best Songs Наадамтай хамтран ажиллаж байна

Дэлхийг тамгалсан Ниссан брэнд Universe Best Songs Наадамтай хамтран ажиллаж байна

Түгээх
Моннис Моторс ХХК ертөнц дахины шилдэг дуунуудаар үзэгч олны сонорыг жил бүр мялаадаг "Universe Best Songs" наадмын 5 дахь удаагийн наадмын ивээн тэтгэгчээр оролцож байна.Монголын дуулах хүсэл эрмэлзэлтэй мянга мянган залуусын хүсэл мөрөөдлийг дөтлөх зорилготой тус наадам энэ жил цар хүрээгээ улам тэлж 800 залуус оролцож авьяас чадвараа сорьлоо.

Тэмцээний 1 дүгээр шатны шалгаруулалтаас 270 оролцогч шалгарч 2 шатны шалгаруулалт 3 дугаар сарын 8-наас эхлэн цацагдах юм.

"Хайрлая, Хүндэлье, Инээмсэглэе" гэсэн уриатайгаар зохион байгуулагдаж буй тус томоохон төсөл наадам нь хүүхэд залуусын хүмүүжил болон урлагийн салбарт үлэмж хэмжээний ач холбогдолтой болох нь өнгөрсөн жилүүдэд нотлогдоод байна.

Нийгмийн хариуцлагаа өндөрт ухамсарлан хэрэгжүүлэгч Моннис Моторс нь хүүхэд залуусын боловсрол, хүмүүжилд ач холбогдол бүхий нийгмийн хариуцлагын ажлуудыг дэмжин ажилладаг ба "Universe Best Songs" наадмыг ивээн тэтгэж Монголын мянга мянган авьяастнуудыг төрүүлэх буянтай үйлсэд хувь нэмрээ оруулж байна.

Нийт оролцогчиддоо амжилт хүсье!