Liebherr брэнд Future Mongolia-д оролцож байна
Монгол-Германы гадаад худалдааны хамтын ажиллагаа, машин тоног төхөөрөмжийн худалдаа, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын ирээдүйг тодорхойлох “Future Mongolia” үзэсгэлэн яармаг өнөөдөр Буянт-Ухаа цогцолборт нээлтээ хийлээТус үзэсгэлэн яармагийг зохион байгуулж буй Штефан А.Фишер хэлэхдээ: энэхүү үзэсгэлэн яармаг нь Монголд анх удаа зохион байгуулагдаж буй олон улсын чанартай үзэсгэлэн яармаг бөгөөд Монгол орны хөгжилд хувь нэмрээ оруулах арга хэмжээ болохыг онцлон тэмдэглэсэн байна.
Монголын гол нийлүүлэгч орнуудын жагсаалтанд ХБНГУ зургадугаарт ордог. Өнгөрөгч оны нийт экспортын 57 сая евро нь дан ганц машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдэд ногдож байна. Мөн түүний өгүүлснээр ХБНГУ машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн урт удаан жилийн туршлагатай. Иймд манай компаниудын санал болгож буй машин техникүүд нь техникийн талаасаа ч, чанарын хувьд ч дээд зэрэглэлийн, удаан эдэлгээтэй бөгөөд тохирсон үнэтэй бүтээгдэхүүнүүд байдаг гэжээ.
Тус үзэсгэлэнд 14 орны 100 гаруй байгууллага оролцож байгаа ба гол зорилго нь зөвхөн өөрсдийн бүтээгдэхүүнийг борлуулах төдий бус, харин Монголын түншүүдийн хамтаар оновчтой шийдлийг боловсруулж хамтран хэрэгжүүлэх явдал юм.
Энэхүү үзэсгэлэнд оролцож байгаа хүнд машин механизм үйлдвэрлэлээр тэргүүлэгч Liebherr брэндийг Моннис Интернэшнл компани 2002 онд анх Монголд нэвтрүүлж байсан ба энэ жил 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор тус брэндийн нийт 500 гаруй техник Монголд ажиллаж байна.
Future Mongolia тавдугаар сарын 16-ны лхагва гарагаас 19-ний бямба гараг хүртэл Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана.
МОННИС ИНТЕРНЭШНЛ