Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ЭБЭХЯ, Ашигт малтмалын газраас зохион байгуулж буй “Mining Mongolia-90” олон улсын нээлттэй чуулга уулзалт өнөөдөр МҮЭСТО-нд эхэллээ.
Тус чуулганд уул уурхайн бүхий л компани, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагууд, судлаачид, иргэний нийгмийнхэн оролцож салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар нээлттэй хэлэлцэж байна.Тус чуулга уулзалтанд Моннис Интернэшнл нь Liebherr, Scania, Kawasaki, Cummins зэрэг брэндээрээ оролцож, уул уурхайн салбарын 90 жилийн ойд баяр хүргэж байна.