Бүрэн шинэчлэгдсэн Nissan SUNNY Монголд ирлээ

Бүрэн шинэчлэгдсэн Nissan SUNNY Монголд ирлээ

ТүгээхShare

Таны харж байгаа автомашин бол зүгээр нэг автомашин биш. Энэ бол бүрэн шинэчлэгдсэн Ниссаны седан ангиллын автохүлэг- Nissan Sunny юм. Илүү уртасгасан их бие/томсгосон багтаамж/ болон шинэ технологиуд нь Ниссан корпорацийн шилдэг инженерүүдийн бүтээл юм.
















Шинэчлэгдсэн Nissan Sunny-г шинжихийн тулд автомашинаас нилээд хэдэн алхмын цаана очиж гадна талаас нь сайтар хараарай. Динамик загвартай урд талаас спорт загвартай ар тал хүртэл шинэ Nissan Sunny илүү тансаг, спортлог, том зайтай болсноороо бусад седан загвараас хол давуу болж байна.

Шинэ Nissan Sunny автомашины арын суудалд суугаад дотор салоныг ажигласны дараа хөлөө зөрүүлж суугаад үзээрэй. Хөлөө чөлөөтэй хөдөлгөж болохуйц байдал нь Nissan Sunny-г ангилалдаа хамгийн уудам зайтай гэдгийг батлах болно.

Дотор салон уудам зайтайгаас гадна тансаг суудлын бүрээс тохилог суудал зэрэг нь таныг өдөр тутам жолоодоход тохь тухыг мэдрүүлэх юм.

Арын хаалгыг сөхөж үзээд Nissan Sunny зүгээр нэг автомашин биш гэдгийг бас дахин мэдрэх болно. Тээшний хэсэг нь 490 литрийн багтаамжтай төдийгүй таны аяны хэрэгсэл болон ачаа тээшийг багтаах хангалттай зай түүнд бий.

Технологийн шинэ шийдлээр энгийн хялбар байдлыг бий болгож, тансаг хийцээр тохь тухтай байдлыг бүтээсэн нь энэхүү шинэ Nissan Sunny юм. Үүгээрээ Nissan Sunny нь Азийн зах зээлд шилдэг борлуулалттай автомашинаар тодроод байна.

Ниссан Мотор компани хамгийн анх Хятадын Гуанжу хотын Олон улсын автомашины үзэсгэлэн дээр шинэчлэгдсэн Nissan Sunny-г танилцуулснаас хойш 2011 онд Хятад улсад хамгийн анх худалдаанд гарсан билээ. Ийнхүү Ниссаны өсч буй гол зах зээл болох Хятад улсад танилцуулагдснаар Nissan Sunny нь дэлхийн 170 оронд очихоор төлөвлөгдөөд байна.

1.5 литрийн багтаамжтай хөдөлгүүр, шинэ үеийн Xtronic CVT хурдны хайрцаг суурилагдсан, хорт утаа бага ялгаруулдаг байгаль орчинд ээлтэй автомашин нь аргагүй л их хотын жолоодлогод тохирсон автомашин билээ.

Шатахууны бодит хэмнэлтийг бий болгосон шинэчлэгдсэн дунд оврын суудлын автомашин Nissan Sunny нь илүү том зайтай болж Ниссан брэндийн сүүлийн үеийн шинэ технологиудыг шингээсэн нь ангилалдаа тэргүүлэх зорилттой нь холбоотой юм.

2011 оны 9-р сараас Энэтхэгийн зах зээлд гарсан даруйдаа 3130 ширхэг зарагдаж амжилт тогтоосон байна.

Мөн Хятад улсад 2011 оны 1-р сараас Sunny, Хойд Америкт 2011 оны зунаас Versa, 2011 оны 10-р сараас Тайландад Almera нэртэйгээр худалдаанд гарсан байна.