Tokyo Motor Show өндөр хэмжээнд зохион байгуулагдлаа.
2 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг 42 дахь удаагийн Токёо Мотор Шоу 12-р сарын 2-оос 12-р сарын 11-нийг дуустал, 10 хоног Япон улсын Токио хотноо амжилттай зохион байгуулагдлаа.Тус арга хэмжээнд Монгол Улс дахь Ниссаны албан ёсны дистрибьютор Моннис Моторс –ын төлөөлөгчид оролцож, дэлхийн хамгийн сүүлийн үеийн автомашины чиг хандлага, загвартай танилцаад ирлээ. Nissan, Honda, BMW, Toyota, Walkswagen, Benz, Audi зэрэг дэлхийн 21 автомашин үйлдвэрлэгч компаниуд хамгийн дэвшилтэт техноноги, автомашины загвараараа өрсөлддөг тус авто шоунд дэлхийн өнцөг бүрээс 842,600 зочид хүрэлцэн ирсэн нь 2009 оны шоунаас 37%-иар нэмэгджээ. Mobility can change the world уриатай энэ удаагийн Токио Мотор шоуны гол онцлог нь байгаль орчинд ээлтэй электрон автомашины эрин үе ирснийг дуулгаж, зонхилох автомашин үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн электрон автомашинуудыг танилцуулж байлаа.
Ниссан Мотор компанийн хувьд Токио Мотор шоунд ихээхэн ач холбогдол өгч 2011 оны шинэ загварууд болох March, X-Trail, Juke, Leaf, 2012 оноос Нью Йорк хотын таксины зах зээлийг 100% хангах NV200 загвар, Caravan (Urvan) зэрэг автомашинуудыг танилцуулснаас гадна 100% байгальд ээлтэй, хорт утаа ялгаруулдаггүй Ниссаны PIVO-3 загвар, Townpod, ESFLOW, зэрэг орчин үеийн дэвшилтэт технологиор хийгдсэн электрон концепт автомашинуудыг онцлон албан ёсоор танилцуулсан нь олны анхаарлыг татаж байлаа.
Моннис Моторсын төлөөлөгчид Ниссан Патролын үйлдвэрт зочилж, ажилч хичээнгүй япон иргэдийн бүтээн байгуулалт, дэвшилтэт технологи, чанартай техникийг хэрхэн үйлдвэрлэдэг талаар үзэж танилцлаа.
Жирийн үед өдөрт тавин ширхэг автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай Ниссаны Шатай үйлдвэрийн угсралтын ажил хүний гараар хийж гүйцэтгэдэг нь сонирхолтой байлаа. Чанарын маш өндөр түвшинд хийгдэж олон дахин нарийн шалгалтын үндсэн дээр автомашинуудыг үйлдвэрээс шууд захиалгат улс оронлуу илгээдэг байна. Тус үйлдвэрийн ажилтнууд Моннисын төлөөлөгч нарыг халуун дотноор угтан авч Патрол автомашины үйлдвэрлэлийн шат дарааллыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн төдийгүй Монгол Улсруу илгээгдэх Патрол автомашины өмнө Монголын тугыг байрлуулсан нь маш том хүндэтгэл болсон юм.
Ийнхүү Япон орноор айлчилсан ажил амжилттай болж өнгөрлөө.