НИССАН ХҮЛЭГТНҮҮД СИТИ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Share articleМэдээлэл түгээх


Аливаа улс орон болон түүний нийслэл, хотуудын тээврийн хэрэгсэл, түүнийг жолоодож буй иргэдийнх нь замын хөдөлгөөнд оролцож буй байдлаар нь тухай улсын иргэдийн соёл иргэншил, хүнлэг чанар, тусч найрсаг байдлыг мэдээд зогсохгүй тухайн улсын хууль дүрэм хэрхэн хэрэгждэгийг анзаарч харж болдог гэсэн яриа байдаг.Мөн нийслэлийн иргэд бид өдөр тутмын амьдралдаа замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг сөрөг талаас нь ихэвчлэн ярих болсон Улаанбаатар хотынхоо түүхэн хөгжил, сонирхолтой баримтуудын талаар хэр мэдэх билээ.



Тэгвэл нийслэл хотынхоо түүхтэй танилцаж, түүхэн хөгжлийн явцад өөрчлөгдсөн хөгжил, зохион байгуулалт, байршил, дурсгалт газруудыг Клубын гишүүдтэйгээ хуваалцах, замын хөдөлгөөнд соёлтой оролцоход уриалах, нийслэлийн соёлтой иргэн байх, амьдран буй хотоороо бахархах сэтгэлийг нь тэтгэх зорилго бүхий Ниссан Парад өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.



Цаашид уламжлан болгон зохион байгуулагдах Ниссан Парад өдөрлөгт Ниссан клубын 4х4 автомашинтай нийт 11 автомташинтай хэрэглэгчид оролцлоо.





Ингэхдээ Улаанбаатар хотынхоо түүхэн хөгжилтэй амин холбоотой дурсгалт газруудаар аялж, бид бүхний тэр бүр мэддэггүй сонирхолтой тоо баримт, түүхийг дурсан саналаа.



Азийн цагаан дагина, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын маань анхны үндэс суурь 1649 онд тавигдсан ба үүнээс хойш 26 удаа нүүдэллэн, 5 удаа нэрээ сольж одоогийн Богдхан уулын хормойд суурьшжээ.



Нэгэн сонирхолтой түүх бол 1920-иод оноос өмнө одоогийн хотын төв цэг болох Сүхбаатарын талбай маань хамгийн өндөр хогийн цэг байсан байна. Мөн эсгий гэрээс өөр барилга байгууламжгүй байснаараа “эсгий хот” гэгдэж байсан бол өнөөгийн сүрлэг өндөр шилэн барилгууд, нүсэр том үйлдвэр, худалдааны барилга байгууламжууд ихээр баригдаж, хүн амын тоо ч эрчимтэй нэмэгдэж байгаагаараа асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй Метрополис хотуудын нэг болжээ.



Энэ удаагийн аяллаар Сүхбаатар жанжны талбай, Амгалан, Тасганы овоо, Зайсан толгой, Богд хааны ордон музей зэрэг хотын түүхтэй холбоотой газруудаар аялж, сонирхолтой баримтуудыг дэлгэн, Яармагийн дэнжид Жолоодлогын техникээ сорьцгоосон юм.



Параданд оролцсон Ниссан клубын гишүүд өдөрлөгийн үеэр олж мэдсэн сонирхолтой мэдээлэл болон, Ниссан тур аялал гэх мэт сонирхолтой сэдвээр яриа өрнүүлэн нэгэн үдшийг өнгөрүүллээ.










































































































































































































Улаанбаатар хот түүхийн хуудаснаа












Үргэлжлэл удахгүй байршина ...