Монгол мөрөөдлийн баг эхэллээ

Share articleМэдээлэл түгээх


Анх удаа орон даяар зохион байгуулагдаж буй “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээний нээлт 11 дүгээр сарын 12-нд Яармаг дахь спортын ордонд болж өнгөрлөө. Хүүхэд залуусын хамгийн их хүсэн хүлээж байсан тэмцээн гэдэг утгаараа 5000 хүний суудалтай ордны бүх суудал дүүрч тэмцээнд оролцох баг тамирчид хэдийнээ бэлтгэлээ базаасан байлаа.Моннис группын Ниссан, Лиебхэрр брэндийн ивээн тэтгэлгээр зохион байгуулагдаж буй уг тэмцээний нээлтэнд тэмцээний санаачлагч Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, ЭМЯ-ы сайд С.Ламбаа болон холбогдох хүмүүс оролцсон юм.

Мөн хүүхэд залуусын дунд нэр хүндтэй хамтлаг дуучид нээлтэнд оролцож уран бүтээлээ толилуулсан юм.

Ийнхүү сүр дуулиантай нээлтээ хийсэн Монгол мөрөөдлийн баг тэмцээний буухиа хөдөө орон нутгийн бүх аймаг сумдруу хүлгийн жолоо залж ирэх оны хавар хүртэл аймаг дүүргийн аваргуудаа тодруулах юм.