Берлин-2011 чуулга уулзалтанд Моннис Групп оролцлоо

Share articleМэдээлэл түгээх


Берлин хотноо 2011 оны 9-р сарын 30, 10-р сарын 1-ний өдрүүдэд “Эх орныхоо хөгжилд бидний оролцоо” сэдэвт Европ дахь Монгол оюутан залуус, мэргэжилтнүүдийн дунд чуулга уулзалт зохион байгуулагдлаа.Энэхүү арга хэмжээний зорилго нь:

• Европ тивд амьдарч байгаа өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн иргэдийг тухайн салбар, чиглэлийн яамдын удирдлага, байгууллагын төлөөлөл, хувийн хэвшлийнхэн, мэргэжилтнүүдтэй уулзаж, холбоо тогтоох,

• Урт богино хугацаагаар эх орондоо эргэн ирж ажиллах, бизнес эрхлэх, гадаадын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, мэдлэг дамжуулахад чиглүүлэх, хөрөнгө оруулалтыг татах зэрэгт боломж бололцоог бүрдүүлэх гэсэн үндсэн асуудлууд байлаа.

Чуулга уулзалттай холбоотой бэлтгэл ажлуудыг “Монгол-Германы Гүүр” ТББ удирдан гүйцэтгэж, амжилттай зохион байгуулсан.

Энэхүү чуулга уулзалтанд Англи, Швед, Дани, Герман, Бельги, Швейцарь, Польш, Чех, Унгар, Австри, Португаль зэрэг орнуудаас 133 монголчууд, Монголоос төрийн болон хувийн хэвшлийнхнийг төлөөлж 50 хүн хүрэлцэн очсон байлаа.

Хувийн хэвшлийнхэн өөрсдийн үйл ажиллагааг сурталчилсан, хүний нөөцийн бодлого, ажлын байрны хэрэгцээ шаардлагын талаар Моннис Группын менежер Б.Саруул илтгэл тавьсан ба 2 дахь өдөр “Зөгийн үүр-ажлын байр” хөдөлмөрийн биржд Б.Саруул, Б.Нарантуяа нар компаниа төлөөлөн амжилттай оролцлоо.