Монгол Улсын Засгийн Газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Монгол – Германы Гүүр ТББ , Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлыг зохион байгуулах үндэсний хорооноос 2011 оны 09 сарын 13-14-ний өдрүүдэд өндөр хөгжилтэй орнуудад төгсөгчдөд, оюутан залууст зориулсан “Хөгжлийн гарц - Хөдөлмөр эрхлэлт” сэдвийн дор “Хөдөлмөрийн яармаг -2011” арга хэмжээг энэ жил 5 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулж байна.Арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр Моннис Групп ажиллаж, хамтран зохион байгуулж байгаа ба Job Fair хөдөлмөрийн яармагт жил бүр ач холбогдол өгч оролцож ирсэн.
Моннис Групп нь Job Fair-2011 арга хэмжээнд зориулж 101 ажлын байрыг зарласан ба хэрэгцээтэй байгаа ажлын байрандаа шаардлага хангах олон ажил горилогчийг энэ удаагийн яармагаас олно гэдэгт итгэлтэй байна. Моннис Группын хувьд өдрөөс өдөрт хөгжиж буй үндэсний компани бөгөөд өөртөө итгэлтэй, өрсөлдөх чадвартай залуусыг манай групп-т ажиллахыг урьж байна. Моннис Групп-т ажилласнаар танд зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамж авч, Монгол Улсын хөдөлмөрийн хуулийн дагуу олгогдсон Хөдөлмөрийн харилцааны эрхээр хангагдах болно.