Моннис Интернэшнл ХХК нь “Дисковер Монголиа” чуулга уулзалтыг 9 дэх жилдээ ивээн тэтгэлээ

Моннис Интернэшнл ХХК нь “Дисковер Монголиа” чуулга уулзалтыг 9 дэх жилдээ ивээн тэтгэлээ

ТүгээхShare
“Discover Mongolia-2011” олон улсын чуулга уулзалтыг ес дэх жилдээ Монголд зохион байгуулж байна.Өнөөдөр эхэлж, хоёр хоногийн турш үргэлжлэх уг чуулганд 1000 гаруй зочид, төлөөлөгчид оролцон компанийхаа үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах юм. Швейцарийн “UBS” банк, “Credit Suisse”, LSE оролцохоос гадна 90 гаруй компани уул уурхайн дэвшилтэт технологио сурталчилан таниулахаар болжээ.

Моннис Интернэшнл ХХК-ий хувьд анхнаасаа энэхүү чуулга уулзалтын үр дүн, ач холбогдлыг өндөрсгөх, ирээдүйн уул уурхайн салбарын хөгжлийг түргэтгэхэд ихээхэн анхаарал хандуулж, 9 дэх жилдээ санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэн “Gold sponsor” болж нягт хамтран ажиллаж байна. Энэ жилийн чуулга уулзалтанд Моннис Интернэшнл нь Liebherr, Scania, Outotec, Striker, Kawasaki, Duratray, Ansul зэрэг брэндүүдээрээ оролцож байгаа юм.