Шилдэг ажилтнууддаа Хайнань аралд байгууллагын зардлаар амрах эрхээр урамшуулав

Шилдэг ажилтнууддаа Хайнань аралд байгууллагын зардлаар амрах эрхээр урамшуулав

ТүгээхShare
Улиран одож буй оны заагт амжилт бүтээлээрээ хамт олныгоо хошуучлан, манлайлан ажилласан ажилтнууддаа шагналын хур буулгалаа.

Ариун цагаан хөдөлмөрөө үнэлүүлсэн ажилтнуудаас шилдгийн шилдэг 10 ажилтныг хамт олных нь үнэлгээгээр дүгнэж, Ерөнхий захирлын нэрэмжит шагнал буюу газрын диваажин, Ази тивийн Хавай болсон БНХАУ-ын Хайнань аралд байгууллагын зардлаар амрах эрхээр урамшууллаа.Үнэнч, шударгаар хөдөлмөрлөж буй олон зуун ажиллагсдад үлгэр дууриал болсон энэхүү шагнал нь байгууллагынхаа хөгжилд оруулж буй хувь нэмрийг бодитоор үнэлсэн явдал байлаа.

Моннис Группын удирдлагаас энэхүү шагналыг жил бүр уламжлал болгохоор шийдвэрлэсэн нь 1000 хол давсан тооны ажиллагсдад урам хайрлаж, өөрийгөө хөгжүүлж, байгуулагадаа өөрийгөө үнэлүүлэх боломж олголоо.

Хайнань аралд амрах эрхээр компанийг үүсэн байгуулагдсан цагаас нь хойш тасралтгүй идэвхтэй ажиллаж буй инженер техникийн ажилчин, тооцоо бүртгэлийн ажилтнууд, үйлчлэгч зэрэг мэргэжлийн ажилчид шалгарсан ба “дарга”-ын албан тушаалаас хол хөндий шалгаруулалт болж өнгөрсөнөөрөө онцлог гэж хэлж болохоор байлаа.

Шилдэгийн шилдэг ажиллагсад маань бүтэн жилийнхээ алжаал ядаргаагаа тайлан амраад, 2011 ондоо хийж бүтээхийн хүслээр жигүүрлэж, ариун цагаан шударга хөдөлмөрөөрөө манлайж байхыг ерөөе.