2008 онд 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн ХААИС-ийн 2000 гаруй оюутантай Инженерийн сургууль эдгээр өдрүүдэд 50 жилийн ойгоо мөн тэмдэглэж байна.
Моннис Групп нь ХААИС-тай боловсролын салбарт хамтран ажиллах гэрээг 2008 онд байгуулснаас хойш шат дараатай ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд тус сургуулийн ойн хүрээнд Инженерийн сургуулийн трактор, автомашины кабинетийг техник хэрэгсэл, сургалтын тоног төхөөрөмжөөр тохижуулан хүлээлгэн өглөө.
Эх орны бүтээн байгуулалтын талбарт эрэлт хэрэгцээ нь улам нэмэгдэж буй инженерийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын хувьд тэдний техникийн мэдлэгт тус кабинет нь ихээхэн ач холбогдолтой бөгөөд сургалтыг практиктай хослуулдгаараа онцлогтой юм.
Моннис Группын 1000 гаруй ажиллагсадын 30% нь инженер, механикууд байдаг тул энэ салбарт ажиллах боловсон хүчин болохоор бэлтгэгдэж буй оюутнуудыг улам чадваржуулах, шаардлагатай сургалтын тоног төхөөрөмжөөр туслалцаа үзүүлэх, тэдгээр оюутнуудыг төгсөхөд нь ажлын байраар хангахыг эрмэлзэн ажилладаг.
Үүнээс гадна Моннис Групп нь хүүхэд залуусын боловсролд ихээхэн анхаарч ажилладгийн жишээ болсон жил бүр олгодог Ирээдүйн манлайлагч оюутны тэтгэлэгт хөтөлбөр, оюутнуудын дунд зохион байгуулдаг ажлын байрны нээлттэй өдөрлөг зэргийг дурдаж болох юм.
Эрдэм мэдлэгийн ундарга болсон ХААИС-д суралцаж буй ирээдүйн шилдэг инженерүүддээ сурлагын өндөр амжилт хүсье.
Эрдэм мэдлэгийн ундарга болсон ХААИС-д суралцаж буй ирээдүйн шилдэг инженерүүддээ сурлагын өндөр амжилт хүсье.