Ниссан Тур-2010 авто аялал Хөвсгөл далайг анх удаа автомашинаар бүтэн тойрлоо
Ниссаны бартаат замын жийп автомашины хүч чадлыг сорьдог Ниссан Тур-2010 байгаль, танин мэдэхүй-дисковери, адал явдал, бартаат замын аялал Хөвсгөл далайг нар зөв бүтэн амжилттай тойрч, Монголын авто аяллын түүхэнд шинэ хуудас нэмлээ.Морь, тэмээн хөсгөөр нутгийн иргэд давдаг Утрагийн даваа, Жиглэгийн даваа, Сантын даваагаар нэг цаг мөчид, нэг төрлийн автомашинаар аялж, Хөвсгөл далайд ойртох хамгийн ойр цэгүүдэд автомашинаар хүрэлцэн очсон анхны тохиолдол нь энэ удаагийн Ниссан Тур-2010 аялал боллоо.
Дэлхийн тундрын өмнөд цэг, Монгол орны хоймор нутаг Хөвсгөл аймаг, мөнх цаст шовх, сүрлэг Хорьдол Сарьдаг, Мөнх Сарьдаг, Бүрэн хааны нуруу, байгалийн үзэсгэлэн бүрдсэн 300 нууруудаас бүрэлдсэн Дархадын хотгор, Хатгал, Жанхай, Ханх, Хороо, Алаг цар зэрэг тосгон суурингууд, Хар ус, Утрагийн рашаан, Хорьдол сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан, Их уул, Уран дөш оргилууд, Анжгисын тохой, хөвч тайга, нүүдэлчдийн удам цаатан, дархад, хотгойд түмний нутгаар аялж, дэлхийн цэвэр усны нөөц, хөх цэнхэр сувд-Хөвсгөл далайгаа тойрч аяллаа.
Ниссан Тур-2010 аялал нь аяллын жуулчлын гол түшиц болсон Хөвсгөл нутагт автозамын аялал хийснээрээ дараа дараагийн энэ нутагт аялах ард иргэд, жуулчдад үлгэрлэх, санаа авах, шинэ маршрут бий болгосон дисковери аялал болсноороо ач холбогдолтой боллоо.
Түүнчлэн бид Монгол орны нутаг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд тохиосон дэлхийн хойд уртрагийн 50 градус, зүүн өргөрөгийн 100 градусын солбицол цэгт хүрэлцэн очиж, хөшөөт дурсгалын багана босгож, алдаршуулахаар төлөвлөлөө.
Ниссан Тур-2010 аялал нь автомашинаар аялахын зэрэгцээ фото зургийн аялал, Монголын үндэсний телевизийн “Аяллын цаг” нэвтрүүлгийн телевизийн аялал хийгдсэн нь аяллын улам баяжууллаа. Аялалд Ниссаны бартаат замын Y61 загварын, “чулактай” 8 Ниссан Патрол автомашин стандарт тоноглолтойгоор, 40 орчим аялагчид амжилттай оролцлоо.
Аялалд оролцсон аялагчид маань суурин хэвшмэл маягаас салж, байгаль дэлхий, далай ээжээс бие мах бодь, сэтгэлийн тэнхээ энерги авсан бол автомашинууд маань хүнд сорилтын бартаанд хүч, туулах чадварын гайхамшигаа туршлаа.
Аялалд оролцсон Ниссан Патрол автомашинууд тосыг “Петровис тос” ХХК Mobil брэндээр дэмжин тэтгэсэн бол аяллыг зохион байгуулагч Моннис Интернэшнл ХХК-аас аяллын турш шатахууны хэрэгцээг хангаж, 1,0 сая төгрөгний сэлбэг, сервисийн үнэгүй үйлчлүүлэх эрхээр шагнаж урамшууллаа.
Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монгол орны үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгалт газрууд, орон нутгийн хөгжлийн мэдээллийг Монголын Үндэсний Телевизээр дамжуулан үзэгчдэд хүргэх, Ниссаны бартаат замын автомашинуудын хүч чадлыг эх орондоо туршин сорьж, харилцагчиддаа таниулах зорилгоор Моннис Интернэшнл ХХК-аас зохион байгуулдаг Ниссан Тур автоаялал өргөжин тэлж, түүх зузаарсаар байна.
Алтан шар зам тань өлзийтэй байг!