Моннис Групп ирээдүйн аваргуудыг дэмжлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохиогддог өсвөрийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Дуулиан 2020” тэмцээн уламжлал ёсоор энэ жил зохион байгуулагдаж аваргаа тодруулах гэж байна.Энэхүү тэмцээнд ихэд ач холбогдол өгөн жил бүр ивээн тэтгэгчээр оролцдог Моннис Интернэшнл компани “Nissan” брэндээрээ, МоннисКом компани “Intel” брэндээрээ энэ удаад Төмөр замын 20-р сургуулийн 4 насны ангиллын нийт 60 хүүхдийн 2 ээлжийн хувцас, бөмбөг гэх мэт хөлбөмбөгийн бүрэн хэрэглэлээр ивээн тэтгэж оролцлоо.
Сар шинийн өмнөхөн тэдгээр тамирчдын хувцас хэрэглэлийг албан ёсоор гардуулж өгсөн ба шинэхэн хувцас хэрэглэлтэй болсон хүүхэд багачууд ирээдүйн аварга болох хүсэл эрмэлзэл нь улам бадран урам зориг орсон нь тэдний баярласан сэтгэлээс харагдаж байсан юм.
Моннис Интернэшнл компанийн хувьд оюутан залуусын боловсрол, урлаг спортын салбарт ихээхэн хөрөнгө оруулж, дэмжиж ажилладгийн нэгэн жишээ бол ирээдүйн тив дэлхийд нэр алдраа дуурсгах тамирчдыг төрүүлэх зорилготой “Дуулиан 2020” тэмцээн байлаа.
Ирээдүйн аваргууддаа спортын өндөр амжилтыг хүсье!