Эрчим Концерн

Эрчим Концерн

Түгээх
Эрчим концерн ХХК нь “Моннис Интернэшнл” ХХК-ийн 100%-ийн охин компани бөгөөд инженерийн зураг төсөл, ханган нийлүүлэлт, угсралт, үйлдвэрлэлийн менежмент, консалтингийн үйлчилгээ, цахилгаан станцын тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ, тохиргоо хийх үйл ажиллагаа явуулдаг Монголын эрчим хүчний ууган компаниудын нэг юм.

Бид 2012 оноос хойш дотоод үйл ажиллагаа, үйлдвэрлэл үйлчилгээ, төслийн менежмент, гүйцэтгэлийг олон улсын түвшинд хүргэх үүднээс ISO 9001:2008 Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн.

Бидний хувьд менежментийн баг, үйл ажиллагааны стратеги, бизнесийн бодлогодоо дэвшилтэт өөрчлөлтүүд хийснээр эрчим хүчний салбарын гадаад дотоодын нэр хүндтэй компаниудтай байнгын хамтын ажиллагааг бэхжүүлж, олон улсын томоохон төслүүд дээр ажиллаж байна. 

Эрчим концерн ХХК нь Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Зөвлөлийн гишүүн бөгөөд мөн Монголын гагнуурын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч юм.