Моннис Урбан Девелопмент

Моннис Урбан Девелопмент

Түгээх

Моннис Урбан Девелопмент нь Барилга, Хот Байгуулалтын Яам болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй Гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах төслийн хүрээнд дахин төлөвлөлт хийх компаниудын нэгээр шалгарч, Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт баригдах, орчин үеийн шинэ хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.

2013 оны 6-р сараас бид 14-р хорооллын эхний хэсгийн айлуудыг нүүлгэн шилжүүлж, цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны дэд бүтцийн зураг төсөл, угсралтын ажлуудыг эхлүүлээд байна.

Энэхүү төслийн хүрээнд нийт 2000 айлын орон сууц, 250 хүүхдийн цэцэрлэг, 7000м2 худалдаа үйлчилгээний төв, 5200м2 талбай бүхий оффис барихаар төлөвлөж байна.

Гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажсан шинэ хороолол барьснаар Улаанбаатар хотын агаарын бохирдол, гэр хорооллын утаа, хөрсний бохирдол эрс буурч, Улаанбаатарчуудын амьдрах орчин, тав тух, аюулгүй байдал, эрүүл ахуйд маш том хувь нэмэр, эерэг өөрчлөлт авчирна гэдэгт бид итгэдэг.

Дахин төлөвлөсөн шинэ xорооллын давуу талууд:

  • Барилга хот төлөвлөлтийн норм стандартыг бүрэн хангасан жишиг хороолол;
  • Эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан барилгын материал;
  • Хорооллыг бүхэлд нь хамрах ногоон байгууламж;
  • Оршин суугчдад хүрэлцэхүйц ил зогсоол болон дулаан гарааш;
  • Оршин суугчдын аюулгүй байдлыг хангасан хамгаалалтын нэгдсэн систем;
  • Хүүхдийн тоглоомын талбайн иж бүрэн тохижилт;
  • Өндөр хурдны интернэт, IPTV;
  • Нарны эрчим хүчээр хорооллын доторх авто зам, явган хүний зам, орц, тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнг гэрэлтүүлэг;
  • Авто замын хажуугийн зүлэгжүүлэлт, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайг шингэн зүлгээр иж бүрэн шийдэл;