Nissan брэнд 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

Nissan брэнд 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

Түгээх

2023 оны 12-р сарын 26-нд Nissan брэнд "Бусдын хийж зүрхлэхгүй байгаа зүйлийг хийхүй" гэсэн ДНХ-ээр удирдуулсан хүсэл тэмүүлэл, шинэчлэлийн 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

1933 онд байгуулагдсан цагаасаа хойш энэхүү зоримог сэтгэлгээ нь Ниссан болон түүний үе үеийн ажилтнуудад инновацийн хил хязгаарыг даван туулахад сүнслэг нөлөө үзүүлж, хүмүүсийн амьдралыг сэтгэл хөдөлгөм аялалаар баяжуулж, илүү цэвэр, аюулгүй, илүү хүртээмжтэй ертөнцийг бий болгох анхдагч технологиор баяжуулж байв.

Nissan 90 жилийн ойн хүрээнд юу хийв?

  • Nissan компанийн 90 жилийн ойг тохиолдуулан Японы Йокохама дахь төв байрандаа хил хязгаарыг эвдэж, дэлхий дахинд манай машинууд ямар сэтгэл хөдлөлийг авчирдгийг харуулсан 75 метрийн үзэсгэлэн гаргасан. Йокохама станцын зүүн гарц болон Минатомирай орчмын хооронд өдөр бүр олон мянган хүн Nissan Walk замаар дайран өнгөрдөг бөгөөд энэ нь Nissan брэндийн өнгөрсөн түүх, ирээдүйн хүсэл тэмүүллийг олон нийтэд харуулах төгс газар байлаа.
  • Үзэсгэлэн үзэх холбоос: 90 ЖИЛИЙН ДУРСГАЛЫН ҮЗЭСГЭЛЭН
  • 90 жилийн ойн товхимол. 1933 оноос хойших хөгжлийн үе шат, даван туулсан сорилтууд, дэлхийн автомашины салбарт авчирсан шинэчлэлтүүд зэрэг сэтгэл хөдөлгөм 90 жилийн түүхийг энэхүү дурсгалын товхимолд багтаасан.
  • Товхимол үзэх холбоос: 90 ЖИЛИЙН ДУРСГАЛЫН ТОВХИМОЛ
  • Дэлхийн зах зээл дээрх компанийн үйл ажиллагаа, үйл явдлуудыг харуулсан "Daring 23" цуврал нийгмийн контентууд бүтээв. 
  • Үзэх холбоос: "DARING 2023" НИЙГМИЙН КОНТЕНТ

Эдгээр үйл ажиллагаа нь Nissan брэндийн түүхэн дэх чухал мөчүүдийг онцлон тэмдэглэж, үүнийг боломжтой болгосон бүх хүмүүст талархлаа илэрхийлэх онцгой арга зам байсан.

Nissan нь илүү цэвэр, аюулгүй, хүртээмжтэй ертөнцийг бий болгохын тулд хүмүүсийн амьдралыг сэтгэл хөдөлгөм аялал, анхдагч технологиор баяжуулах гэсэн тууштай зүтгэлээр удирддаг.