​АЭРОМОНГОЛИА ХХК ШИНЭ АГААРЫН ХӨЛГӨӨ ХҮЛЭЭН АВЛАА.

​АЭРОМОНГОЛИА ХХК ШИНЭ АГААРЫН ХӨЛГӨӨ ХҮЛЭЭН АВЛАА.

Түгээх

АЭРОМОНГОЛИА ХХК-ийн шинэ агаарын хөлөг "Embraer ERJ 145 LR" 2018 оны 5 дугаар сарын 11 өдөр 20:15 цагт Чингис хаан ОУ-ын нисэх буудалд буулаа. Энэ хөлгийг Бразил улсад үйлдвэрлэсэн бөгөөд “Роллс-Ройс”-ын АЕ3007-А1 загварын хос тийрэлтэт хөдөлгүүртэй, хурд, тохь тухтай байдлаараа дэлхийд танигдсан онгоц билээ.

“Embrear ERJ-145 LR” онгоц нь 50 хүний суудалтай бөгөөд ийм тооны зорчигчтойгоор 850 км/ц-н хурдтай тасралтгүй 2900 км зайд нисэх хүчин чадалтай юм.