​Гэгээлэг маргаашийн төлөө ТББ, Моннис Групп 20 жил сайн үйлсийн аян

​Гэгээлэг маргаашийн төлөө ТББ, Моннис Групп 20 жил сайн үйлсийн аян

Түгээх

Моннис группын 20 жилийн ойн арга хэмжээнд компани тус бүр нэг сард “Ажилтнууддаа чиглэсэн болон нийгэмд чиглэсэн” сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааг бүтэн жилийн турш Гэгээлэг Маргааш ТББ тай хамтран зохион байгуулахаар болсон байгаа.

Оюу Толгой сайт дээрх Оюут кемп-2 төсөл болон Уурхайн хатаалга оффис хяналтын өрөөний барилга угсралтын 2 төслүүд санаачилж Гэгээлэг Маргаашийн төлөө ТББ-тай хамтран “Ном Хандивлах аяныг“ энэ 4 дүгээр сард зохион байгуулсан бөгөөд энэхүү сайн үйлсийн аянд нийт Моннисчууд маань идэвхитэй оролцож 300 гаруй ном цугларлаа.

2018.05.03ны Өмнө-Говь аймгийн Манлай сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн Номын санд зочилж уг аяны хүрээнд цуглуулсан номоо хандивласан нь тус сургуулийн Номын санд ном хандивласан анхны тохиолдол болсон байна.

Хүүхдүүдэд зориулж тэдний сурч боловсрох орчинг дэмжиж, тэдэнд номтой нөхөрлөж хорвоо ертөнцтэй танилцан мэдлэгээ тэлэх боломж олгосон та бүхэндээ баярлалаа хэмээн Манлай сумын засаг дарга Буянхүү бидэнд баярласан, талархснаа илэрхийсэн билээ.

“Ном Хандивлах “ сайн үйлсийн аянд нэгдэж идэвхитэй оролцсон Моннис Группын хамт олон та бүхэндээ баярлалаа!

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

ГЭГЭЭЛЭГ МАРГААШИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА...