Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт “Discover Mongolia” -байнгын ивээн тэтгэгч
Моннис Интернэшнл ХХК нь Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “Discovery Mongolia” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтанд алтан, ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, хамтран зохион байгуулдаг.
Тус чуулга уулзалт нь Монгол орны эрдэс баялгийн хайгуул, олборлолтын шинэ төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, тус салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх, тэдгээрийг ашиглахад харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх, шинэ түнштэй болох, компаниа гадаад, дотоодын зах зээлд сурталчлах зэрэг өргөн боломжийг олгодогоороо чухал ач холбогдолтой.
“Discovery Mongolia” чуулга уулзалт нь өдгөө дэлхийд нэр нь түгж, олон улсын геологи, уул уурхайн хуанлид тодоор тэмдэглэгдсэн олон улсын чанартай томоохон арга хэмжээ болж чадсан байна.Моннис Интернэшнл ХХК-ий хувьд анхнаасаа энэхүү чуулга уулзалтын үр дүн, ач холбогдлыг өндөрсгөх, ирээдүйн уул уурхайн салбарын хөгжлийг түргэтгэхэд ихээхэн анхаарал хандуулж, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн нь өдгөө энэ салбарын хөгжилд үсрэнгүй түлхэц болж байна. “Discovery Mongolia” чуулга уулзалтанд “Rio Tinto”, “BHP Billiton”, “CVRD”, “Liebherr” зэрэг дэлхийд нэрээ дуурсгасан, үндэстэн дамнасан уул уурхайн аварга корпорациуд аль хэдийн анхаарлаа хандуулах болсон байна.