2014 оны шинэчлэгдсэн Ниссан Патрол Ү62 болон Тиана автомашин танилцуулагдлаа

2014 оны шинэчлэгдсэн Ниссан Патрол Ү62 болон Тиана автомашин танилцуулагдлаа

Түгээх

Монголчууд бид дэлхий нийтэд танилцуулагдаж буй дэгжин ганган, хурд хүчтэй, тансаг хийцтэй хамгийн сүүлийн үеийн шинэ загварын автомашиныг албан ёсны борлуулагч компаниудын тусламжтайгаар эх орондоо нэгэн цаг үед хөлөглөх боломжтой болсон билээ.Монголын автомашин борлуулагч ууган компаниудын нэг Ниссан Мотор компанийн албан ёсны төлөөлөгч Моннис Моторс нь Ниссаны шинэ загварын автомашиныг цаг алдалгүй ард түмэндээ хүргэдэг уламжлалтай.

Энэ удаад тус компани 2014 оны шинэчлэгдсэн загвар Ниссан Патрол Ү62 болон бүрэн шинэчлэгдсэн Ниссан Тиана автомашиныг 2014 оны 3-р сарын 14-ний үдэш Ниссан төвд албан ёсоор танилцууллаа.

Тус арга хэмжээнд олны танил бизнесмэн, урлаг, соёлын томоохон төлөөлөгчид болон автомашин сонирхогчид хүрэлцэн ирсэн юм. Арга хэмжээний үеэр Моннис Моторс компанийн гүйцэтгэх захирал П.Баяр өөрийн биеэр шинэчлэгдсэн Патрол Ү62 автомашиныг хүрэлцэн ирсэн зочдод танилцуулсан бол тус компанийн ерөнхий менежер Д.Алтангэрэл Тиана автомашин хэрхэн хувьсан өөрчлөгдсөн талаар танилцууллаа.


Ниссан Патрол Ү62 бол Монголчуудын хувьд цоо шинэ төмөр хүлэг биш юм. Учир нь Моннис Моторс компани 2010 онд бүрэн шинэчлэгдсэн Патрол Ү62 автомашиныг Монголд ёслол төгөлдөр танилцуулсан ба энэ цагаас хойш Монголчуудын итгэлт хүлгийг нэгээр нэмж эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд туршигдаж танигдсаар 4 жилийг хамт өнгөрүүлжээ.



Ийнхүү Ниссан Патрол Ү62 автомашины гадаад загвар шинэчлэгдэж 2014 оны шинэ загвар мэндлээд байгаа юм.



Энэхүү шинэчлэгдсэн загварыг 2013 оны 11-р сард зохиогдсон Дубай Мотор шоуны үеэр анх удаа дэлхий нийтэд зарласан юм. Араб эрхмүүдийн сонирхлыг татаж, элс, хад чулуу, засмал замд туулах чадвар, тав тухтай байдлаараа байлдан дагуулж буй Ниссан Патрол Y62 автомашиныг дэлхий дээр цөөн тооны орнуудад худалдаалагддаг ба Моннис Моторс компанийн хувьд Австрали, Орос зэрэг томоохон улсуудаас өрсөж Монголын хэрэглэгчиддээ хүргэж байгаагаараа онцлогтой юм.



2014 оны шинэчлэгдсэн Патрол нь гадаад загварын хувьд урд тал нь илүү сүрлэг болсон ба тухайлбал С хэлбэрийн байнга асах ЛЕД их гэрэл, манангийн шинэ гэрэл, салхи нэвтрүүлэгч болон урд хамгаалалт илүү загварлаг болсон байна. Мөн урд хажуугийн хэсэг болон арын гэрэлний загвар шинэчлэгдэж, 20 инчийн хайлшин обудаар тоногложээ.


Дотоод салоны хувьд, чамин хээнцэр мебель оруулгыг жолооны хүрд, урд дэлгэц, хаалга, хурдны хайрцагт оруулж өгсөн төдийгүй сонгодог бор /tan/ өнгийн арьсан дотор салоны сонголттой болсон байна.



Гадна өнгөний хувьд онцгой хар матт өнгө нэмэгдсэн байна. Энэхүү мат хар өнгийн онцгой загвар нь улаан арьсан салонтой, никель обудтай бөгөөд эхний ээлжинд ердөө 200 ширхэг худалдаанд гарах ба 2014 оны 3-р сарын дундуур Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Катар болон Арабын бусад орнуудад худалдаалагдах юм байна.



Мөн эргэн тойрноо харах камер, ухрах камер, ар талын мэдрэгч технологиудыг шинэчилж суурилуулжээ. 1951 оноос хойш 10 жил тутамд бүрэн шинэчлэгдсээр зургаа дахь үеийн загвар буюу Ниссан Патрол Ү62 нь хурд хүч, тансаг хийц, тав тух, дэвшилтэт технологиороо Монголын хэрэглэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм.



Хүчирхэг 5.6 литрийн V8 хөдөлгүүр бүхий 7 шатлалт хурдны хайрцагтай 2014 оны шинэчлэгдсэн Ниссан Патрол Ү62 автомашин нь Япон улс дахь Ниссан Кюшю үйлдвэрт үйлдвэрлэгдэж байгаа юм. Ийнхүү үйлдвэрлэгдэж эхлээд удаагүй байгаа шинэчлэгдсэн Ниссан Патрол Ү62 автомашиныг Моннис Моторс компани энэ сараас худалдаалж эхэллээ.


Эрхэм та дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл Ниссан төвөөр зочлоорой.



Харилцах утас: 99110014, 99113831, 99102272, 99108722