Япон улс, Ёокохама хот - 2014.1.29 – Ниссан Мотор компани 2013 оны 12-р сар болон 2013 оны автомашины нийт үйлдвэрлэл, борлуулалт, экспортийн тайланг өнөөдөр зарлалаа.
1.Ниссан автомашины үйлдвэрлэл - 2013 оны 12-р сар:
12-р сард Ниссаны олон улс дахь үйлдвэрлэл өмнөх жилээс 15.4%-иар өсч нийт 396,211 ширхэг автомашин үйлдвэрлэжээ.
Япон дахь Ниссан автомашины үйлдвэрлэл 5.8%-иар буурч нийт 82,544 ширхэг автомашин үйлдвэрлэжээ. Энэ нь Rogue автомашины үйлдвэрлэлийн тоо багассантай холбоотой. АНУ-ын зах зээлийг хангах Ниссан автомашиныг Ниссаны Смирна, Теннеси үйлдвэрт үйлдвэрлэж эхлээд байна.
Япон улсаас гадна зах зээлийн үйлдвэрлэл өмнөх жилийн 12-р сараас 22.7%-иар өсч нийт 313,667 ширхэг автомашин үйлдвэрлэсэн нь бүх цаг үеийн 12-р сарын амжилтыг давлаа.
АНУ-д Ниссаны үйлдвэрлэл өмнөх жилийн 12-р сартай харьцуулахад 16.0%-иар нэмэгдэж нийт 57,629 ширхэг автомашин үйлдвэрлэсэн нь шинэчлэгдсэн Rogue, LEAF болон Sentrа автомашины эрэлт их байсантай холбоотой.
Мексик улсад Ниссаны үйлдвэрлэл 4.4%-иар буурч нийт 38,574 ширхэг автомашин үйлдвэрлэжээ. Их Британи улсад Ниссаны үйлдвэрлэл өмнөх жилээс 12.5%-иар багасаж нийт 27,706 ширхэг автомашин үйлдвэрлэсэн нь шинэчлэгдсэн Qashqai автомашины хүлээлт хэрэглэгчдийн дунд өндөр байсантай холбоотой.
Испани улсад Ниссаны үйлдвэрлэл 0.4%-иар буурч нийт 8,177 ширхэг автомашин үйлдвэрлэжээ.
Хятад улсад Ниссан 130,580 ширхэг автомашин үйлдвэрлэсэн нь өмнөх жилийн үйлдвэрлэлээс 120.3%-иар өссөн байна. Энэхүү өсөлт нь Sylphy, Tiida, Qashqai, Teanа автомашины борлуулалт нэмэгдсэнтэй холбоотой ба тус сар нь хамгийн их борлуулалттай сараар тодорлоо.
Бусад бүс нутгийн үйлдвэрлэл 1.7%-иар буурч нийт 51,001 ширхэг автомашин үйлдвэрлэжээ.
2013 он:
2013 онд Ниссаны олон улс дахь үйлдвэрлэл өмнөх оноос 1.3%-иар өсч нийт 4,950,924 ширхэг автомашин үйлдвэрлэсэн нь хамгийн их автомашин үйлдвэрлэсэн жилээр тодроод байна.
Япон улс дахь Ниссаны үйлдвэрлэл өнгөрсөн жилээс 16.0%-иар буурч нийт 964,546 ширхэг автомашин үйлдвэрлэжээ.
Ниссаны далайн чанадах үйлдвэрлэл 6.6%-иар нэмэгдэж 3,986,378 ширхэг автомашин үйлдвэрлэсэн нь өмнөх жилүүдийн амжилтыг эвдлээ.
АНУ-д Ниссаны үйлдвэрлэл өмнөх оноос 22.9%-иар ихэсч нийт 792,135 ширхэг автомашин үйлдвэрлэжээ. Мексик улсад Ниссаны үйлдвэрлэл 0.5%-иар багасаж нийт 680,278 ширхэг автомашин үйлдвэрлэжээ.
Их Британи улсад Ниссаны үйлдвэрлэл өмнөх жилтэй харьцуулахад 1.7%-иар буурч нийт 501,745 ширхэг автомашин үйлдвэрлэжээ.
Испани улсад 131,862 ширхэг автомашин үйлдвэрлэсэн нь өнгөрсөн жилээс 7.9%-иар багассан үзүүлэлттэй байна.
Хятад улсад Ниссаны үйлдвэрлэл 18.0%-иар нэмэгдэж нийт 1,247,249 ширхэг автомашин үйлдвэрлэсэн нь хамгийн их автомашин үйлдвэрлэсэн жилээр тодроод байна. Ялангуяа 8-р сараас хойш таван сарын турш тасралтгүй Ниссаны үйлдвэрлэл тогтмол өссөн байна.
Бусад бүс нутгийн үйлдвэрлэл 5.9%-иар өсч нийт 633,109 ширхэг автомашин үйлдвэрлэжээ.
2. Ниссан автомашины борлуулалт - 2013 оны 12-р сар:
Ниссан Мотор компанийн олон улс дахь борлуулалт өмнөх оноос 15.0%-иар өсч нийт 459,618 ширхэг автомашин борлуулсан нь өмнөх жилүүдийн 12-р сарын амжилтыг давж чадлаа.
Бага ангиллын суудлын автомашины хамт Ниссан нийт 46,193 ширхэг автомашиныг Япон улсын зах зээлд борлуулсан нь өмнөх оноос 18.3%-иар өссөн байна.
Япон улсад 12-р сард автомашины бүртгэл 1.0%-иар өсч нийт 31,416 ширхэг автомашин борлуулжээ. Бага ангиллын суудлын автомашины борлуулалт Япон улсад 86.0%-иар өсч нийт 14,777 ширхэг автомашин борлуулжээ. Ялангуяа Nissan DAYZ автомашины борлуулалт 12-р сард тэсрэлт хийсэн байна.
Япон улсаас гаднах зах зээлийн борлуулалт 14.6%-иар өсч нийт 413,425 ширхэг автомашин борлуулсан байна.
АНУ-д Ниссаны борлуулалт өмнөх оноос 10.5%-иар өссөн буюу нийт 109,758 ширхэг автомашин борлуулсан нь шинэчлэгдсэн Rogue болон Sentra автомашины эрэлт их байсантай холбоотой төдийгүй бүх цаг үеийн амжилтыг 12-р сарын борлуулалт давж чадлаа.
Мексик улсад Ниссаны 12-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 1.5%-иар нэмэгдэж нийт 28,748 ширхэг автомашин борлуулсан нь хамгийн их борлуулалт хийсэн сараар тодроод байгаа юм. Ниссан нь Мексик улсын автомашины зах зээлийг сүүлийн 55 сарын турш тасралтгүй тэргүүлж байгаа билээ.
Орос улсад Ниссаны борлуулалт өссөнөөр Европт Ниссаны борлуулалт 8.8%-иар нэмэгдэж нийт 55,941 ширхэг автомашин борлуулжээ.
Хятад улсын зах зээлд Ниссаны 12-р сарын борлуулалт өмнөх оноос 70.4%-иар өсч нийт 134,155 ширхэг автомашин борлуулсан нь Sylphy, Teana, Qashqai автомашины эрэлт ихэссэнтэй холбоотой. Тус 12-р сар нь хамгийн их борлуулалт хийсэн сараар тодроод байна.
Бусад бүс нутгийн 12-р сарын борлуулалт 9.9%-иар буурч нийт 77,817 ширхэг автомашин борлуулжээ.
2013 он:
2013 онд Ниссаны олон улс дахь борлуулалт өмнөх оноос 3.3%-иар илүү буюу нийт 5,102,979 ширхэг автомашин борлуулсан нь өмнөх жилүүдийн амжилтыг давж чадлаа.
Бага ангиллын суудлын автомашины хамт Ниссан нийт 678,824 ширхэг автомашин борлуулсан нь өмнө жилийнхээс 2.9%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Япон улсад Ниссан автомашины борлуулалт өмнө жилээс 2.7%-иар буурч нийт 492,895 ширхэг автомашин борлуулжээ. Гэсэн хэдий ч бага ангиллын суудлын автомашины борлуулалт 21.3%-иар өсч нийт 185,929 ширхэг автомашин борлуулсан нь бүх цаг үеийн амжилтыг эвдлээ.
Япон улсаас гадна зах зээлийн борлуулалт 3.4%-иар өссөн буюу нийт 4,424,155 ширхэг автомашин борлуулсан нь хамгийн их борлуулалттай жилээр тодорлоо.
АНУ-д Ниссаны борлуулалт 9.4%-иар нэмэгдэж нийт 1,248,421 ширхэг автомашин борлуулснаар хамгийн их борлуулалттай жилээр шалгараад байна.
Мексик улсад Ниссаны борлуулалт 7.6%-иар өсч нийт 264,463 ширхэг борлуулагдсан нь бүх цаг үеийн борлуулалтын амжилтыг давлаа.
Европт Ниссаны борлуулалт 4.0%-иар буурч нийт 651,476 ширхэг автомашин борлуулжээ.
Хятад улсад өмнөх онтой харьцуулахад борлуулалт 17.2%-иар өсч нийт 1,266,167 ширхэг автомашин борлуулсан нь хамгийн их борлуулалттай жилээр шалгараад байгаа юм. 7-р сараас хойш Хятадын зах зээлд зургаан сарын турш Ниссаны борлуулалт тэргүүлж байгаа билээ.
Бусад бүс нутгийн борлуулалт 5.1%-иар буурч нийт 900,804 ширхэг автомашин борлуулжээ.
3. Япон улс дахь экспорт 12-р сар:
Ниссаны экспорт 12-р сард 31.0%-иар буурч нийт 45,386 ширхэг автомашин экспортонд гаргажээ.
2013 оны хувьд:
Ниссаны экспорт 2013 онд 19.6%-иар буурч нийт 542,415 ширхэг автомашин экспортложээ.
Мэдээллийн эх сурвалж:
http://nissannews.com/en-US/nissan/usa/releases/nissan-production-sales-and-export-results-for-december-2013-and-calendar-year