Nissan Patrol – Platinum 2014 загвар танилцуулагдлаа

Nissan Patrol – Platinum 2014 загвар танилцуулагдлаа

Түгээх
2014 оны Nissan Patrol – Platinum загвар Dubai Motor Show 2013 үзэсгэлэн дээр танилцуулагдлаа. Загварын шинэчлэлт хийгдсэн Patrol Y62 нь үзэсгэлэнд цугласан автомашин сонирхогчдын сонирхлыг хамгийн ихээр татаж байсан юм.Nissan Patrol 2014 нь гадаад загварын хувьд нүүрэн тал нь илүү сүрлэг болсоны зэрэгцээ, их гэрлийн ламп нь лед болж, аксесурууд нь илүү загварлаг болж өөрчлөгджээ. Дотоод салонд нилээн өөрчлөлт орсон, тухайлбал руль нь мебель оруулгатай, арьсан доторлогоотой болсоны зэрэгцээ, өнгөний хувьд онцгой хар өнгөний хувилбар нэмэгдсэн байна. Мат хар өнгөтэй, улаан арьсан салонтой, никель обудтай онцгой загвар нь эхний ээлжинд ердөө 200 ширхэг худалдаанд гарах ба 2014 оны 3-р сарын дундуур Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Катар болон Арабын бусад орнуудад худалдаалагдах юм.

Моннис Моторс ХХК энэхүү шинэчлэгдсэн загварыг шинэ оны босгон дээр нийлүүлэн Монголын хэрэглэгчиддээ бэлэг барихаар төлөвлөөд байна.

Онцгой мат хар өнгийн шинэчилэгдсэн Ниссан Патрол





Мебел оруулгатай арьсан салон

    

LED гэрэл

 

Улаан өнгийн спорт загварын арьсан суудал

  

Илүү сүрлэг үзэмж, LED их гэрэл, Загварлаг аксесорууд 



Ниссан Патрол 2014 - Цагаан өнгө