Моннис - Нөхөрсөг тэмцээний 2013 оны аваргаар Эрдэнэт үйлдвэр дахин тодорлоо

Моннис - Нөхөрсөг тэмцээний 2013 оны аваргаар Эрдэнэт үйлдвэр дахин тодорлоо

Түгээх
Моннис Группээс 2009 оноос хойш санаачлан, харилцагч компаниудынхаа дунд жил бүр зохион байгуулдаг шилжин явах цомын төлөөх сагсан бөмбөгийн “НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН-2013” 2013 оны 11 дүгээр сарын 02-нд Спорт цогцолборт зохион байгуулагдлаа.Жил ирэх тусам оролцогч компаниудын тоо болон цар хүрээгээрээ өргөжиж байгаа нь биеийн тамир, спортыг хөгжүүлж, баг хамт олны найрсаг дотно уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой энэхүү тэмцээний ач холбогдлыг илүү өндөрт өргөж байгаа хэрэг юм.

Энэ удаагийн тэмцээнд 12 компанийн эрэгтэй, эмэгтэй нийт 20 багийн 200 орчим тамирчид, 400 гаруй хөгжөөн дэмжигчид оролцсон юм.

1 өдрийн турш хамт олноороо спортоор амьсгалж, ширүүн өрсөлдөөн, хөгжөөн дэмжигчдийн уухайн дунд зохион байгуулагдсан уг тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийнхэн өмнө жилийн амжилтаа бататгаж дахин аваргаллаа

Тус тэмцээнд эрэгтэй багуудаас 1 дүгээр байранд Эрдэнэт үйлдвэр, 2 дугаарт Моннис Интернэшнл, 3 дугаарт Бороо Гоулд компанийн баг тамирчид орсон бол эмэгтэй багуудаас 1 дүгээр байранд Эрдэнэт үйлдвэр, 2 Энержи Ресурс, 3 дугаарт Моннис Интернэшнл компанийн баг тамирчид шалгарч шилжин явах цом, мөнгөн шагнал, алт, мөнгө, хүрэл медалуудын эзэд боллоо.