Моннис Моторс: Хүүхэд багачуудад оюуны хөрөнгө оруулалт хийлээ

Моннис Моторс: Хүүхэд багачуудад оюуны хөрөнгө оруулалт хийлээ

Уншсан 1524
ТүгээхShare공유하기
Моннис Моторс ХХК нь эх орныхоо ирээдүй хойчийг атгалцах хүүхэд багачууддаа ээлжит оюуны хөрөнгө оруулалтаа хийлээ.Өмнөх удаад "Хавар болохоор нээгээрэй" хэмээх хүүхдийн үлгэрийн номыг бэлэг болгож байсан бол энэ удаа "Нууцлаг багш нар сургуульд ирлээ" нэртэй номыг бэлэглэж байна.

Тус номонд шатахуун хэрэглэдэггүй 100% цахилгаанаар ажилладаг автомашин байгаль дэлхийд хичнээн ээлтэй болох, байгаль дэлхийд хөнөөлгүй хэрэглээг амьдралд хэвшүүлэх талаар Nissan Leaf автомашин болон устан үгүй болж буй амьтдын жишээн дээр тайлбарласан байна.

Хамгийн эхэнд “Манай гэр” халамжийн төвийн багачуудад бэлэглэсэн ба хичээлийн шинэ жил эхлэхээр бага анги, цэцэрлэг, хүүхдийн халамжийн байгууллагуудад бэлэглэх юм.

Мөн англи хэл сурахад дөхөм болгох үүднээс энэхүү номыг Монгол, англи хэлээр орчуулан гаргасан байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!