Албан Журмын Даатгагчдын Холбоо 8 ширхэг Nissan Sunny автомашин хүлээн авлаа
2011 оноос үйл ажиллагаа явуулж буй Албан Журмын Даатгагчдын Холбоо нь Монгол улсад албан журмын даатгалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй даатгагчдыг зохион байгуулах, гишүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, албан журмын даатгалыг төлөвшүүлэх, даатгагч болон даатгуулагчийн эрхийг хамгаалах ашгийн төлөө бус байгууллага юм.Тус холбооны хөдөө орон нутгийн шуурхай алба нь мэргэжлийн боловсон хүчин хийгээд техник хэрэгслээр, түүний дотор тусгай тоноглол бүхий автомашинаар бүрэн хангагдсан байх шаардлатай байгааг шийдэж Моннис Моторс компаниас Ниссан Санни автомашин тендерийн дагуу шалгаруулан хүлээн авч байна.
Ингэснээр хөдөө орон нутагт жолоочийн хариуцлагын даатгал жинхэнэ утгаараа хөгжих, иргэд даатгуулагч нар хүлээгдэл чирэгдэлгүй даатгалын шуурхай үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байгаагаараа чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.
Японы 90 гаруй жилийн түүхтэй Ниссан Мотор компанийн албан ёсны борлуулагч Моннис Моторс компанийн нийлүүлж буй НИССАН САННИ автомашин нь 2012 онд загварын хувьд бүрэн шинэчлэгдсэн, хуучин загвараасаа илүү том, илүү загварлаг, тав тухтай болсон бөгөөд үнийн хувьд хямд, эдэлгээ сайтай, шатахуун зарцуулалт хамгийн бага байдгаараа давуу талтай юм.