14 дүгээр хорооллыг орон сууцжуулах их бүтээн байгуулалтын ажлын шав тавигдлаа

14 дүгээр хорооллыг орон сууцжуулах их бүтээн байгуулалтын ажлын шав тавигдлаа

Уншсан 1527
ТүгээхShare공유하기
НИТХурлаас Улаанбаатар хотын гэр хороололд дахин төлөвлөлт хийхээр 7 хэсэгт барилга, орон сууц, түүнийг дагасан иж бүрэн бүтээн байгуулалт хийж, нийтдээ 12 шинэ хороолол босгох томоохон ажлыг өрнүүлээд байгаа билээ.Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 13, 14-р хорооны нутаг дэвсгэр буюу Нарантуул захын хойд хэсгийн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хийж гүйцэтгэхээр сонгогдсон Моннис Урбан Девелопмент ХХК болон Бүрд констракшн ХХК-иудын эхний ээлжинд ашиглалтанд оруулахаар төлөвлөж буй Б хэсгийн барилгын ажлын шав тавих ажиллагаа өнөөдөр Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт боллоо.

Шав тавих ажиллагаанд бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх 2 компанийн удирдлагууд, хотын захиргаа, дүүрэг, хорооны төлөөлөгчид оролцож нээлтийн тууз хайчиллаа.

Энэхүү Б хэсгийн 11 га талбайд нийтдээ 1900 айлын орон сууц, 2 цэцэрлэг, 1 сургууль, түүнийг дагасан ногоон байгууламж бүхий олон улсын жишигт нийцсэн цогцолбор хороолол сүндэрлэж иргэдийн тав тухтай аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх юм.