Моннис Групп “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг идэвхтэй дэмжиж байна

Share articleМэдээлэл түгээх


Моннис Групп нь Монголын тэргүүлэгч ажил олгогч байгууллага болохын хувьд Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг эхлүүлснийг бүхий л талаар дэмжин ажиллаж байна.Энэ хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав болон дагалдах албаны хүмүүсийн хамтаар Моннис Сервис Саппорт компанийн байранд зочилж Мэргэжилтэн ажилтан бэлтгэж буй сургалтын үйл явц, техник хангамж, ажлын орчинтой газар дээр нь танилцлаа.

Моннис Сервис Саппорт компаний бүрдүүлсэн аюулгүй ажиллах нөхцлийг бүрэн хангасан багаж хэрэгсэл, сургалтын таатай орчинд мэргэжлийн өндөр мэдлэг олгох оновчтой аргачлал бүхий системчилсэн сургалтын программаар гадаадын өндөр боловсролтой сургагч багш нар цалинтай сургалт явуулж байгаа нь Хөдөлмөрийн сайдын талархлыг хүлээлээ.

Дашрамд дурдахад Моннис Сервис Саппорт компанийн байгуулсан сервис үйлчилгээ үзүүлэх засварын төв нь удахгүй Лиебхэрр группын албан ёсны стандартчиллын сертификатыг авахаар ажиллаж байна. Ингэснээр Моннис Сервис Саппорт компани нь Лиебхэрр группээс явуулж буй дистрибьютор компаниудын засварын төвийг стандартжуулах аяны хүрээнд Стандартын Сертификатыг хүртсэн хамгийн анхны дистрибьютор байгууллага болох юм.