НИТХурлаас Улаанбаатар хотын гэр хороололд дахин төлөвлөлт хийхээр 7 хэсэгт барилга, орон сууц, түүнийг дагасан иж бүрэн бүтээн байгуулалт хийж, нийтдээ шинэ 12 хороолол босгох их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлээд байна.Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 13, 14-р хорооны нутаг дэвсгэр буюу Нарантуул захын хойд хэсгийн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хийж гүйцэтгэх компаниудын тоонд Моннис Интернэшнл ХХК багтлаа.
Тус бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхийн тулд оршин суугчдын саналыг авах шаардлагатай байдаг ба Моннис Интернэшнл ХХК-ийн төслийн багийнхан тэдэнд хийхээр зорьсон ажлаа танилцуулахад иргэдийн 98% нь дэмжиж байна.
Тус гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд оруулснаар иргэдийн тав тух, аюулгүй орчныг хангахуйц олон улсын стандартад нийцсэн ногоон байгууламж бүхий орон сууцны цогцолбор хотхон баригдах ба нийслэл хотын тулгамдсан асуудал болоод буй агаарын болон орчны бохирдол мөн нийслэлчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй хөрсний бохирдлыг багасгахад бодитой хувь нэмэр болох юм.
Ийнхүү компаниудын нэр тодорхой болсноор өнөөдрөөс эхлэн 30 хоногийн турш шалгарсан компаниуд иргэдтэй хоёр талт хэлэлцээрт орох юм. Хоёр талт гэрээ хэлэлцээр хийнэ гэдэг нь иргэд тухайн байгууллагатай харилцан тохиролцож, газраа үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх газруудаар солих бүрэн боломж нээгдэх юм.