Ниссан Монголиа 4х4 клуб гишүүддээ болон авто аялал сонирхогчдод зориулан эх орноороо бахархах, эрийн хийморио сэргээх сар шинийн аяллыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.Жил бүрийн цагаан сарын шинийн өдрүүдэд Алтан овоо, Шилийн Богд руу хийх энэхүү аялал өвлийн жавар, цас, мөсөн дунд аялах хүндхэн боловч сонирхолтой сорилт болох болно. Эрийн хийморийг сэргээх домогт оргил дээрээс наран мандахыг тольдохоос гадна Ганга нуур, Талын агуй, Торой Бандийн хөшөө, Дарьганга сум, Алтан овоо газруудыг үзэж сонирхох боломжийг энэ удаагийн аялал олгох юм.
Аяллын хөтөлбөр:
- Аяллын замын урт: ~1700 км
- Автомашины тоо: 3-6 (Ниссан брэндийн болон бусад 4х4)
- Нийт хоног: 3 өдөр, 2 шөнө
Өдөр 1. /2-р сарын 22/ Улаанбаатар - Өндөрхаан – Баруун Урт – Шилийн Богд орчимд
- Өглөө 04:45-05:00 цагт Баянзүрхийн пост дээр цугларах
- Шилийн Богд орчимд жуулчны баазад хоноглох
Өдөр 2. /2-р сарын 23/
- Үүрийн 5 цагаас Шилийн Богд ууланд нар мандахыг харах, уул овооны тахилга, ёслол үйлдэх
- Талын агуй, Торой Бандийн хөшөө, Дарьганга сум, Алтан овоо газруудыг үзэх
- Шилийн Богд орчимд жуулчны баазад хоноглох
Өдөр 3. /2-р сарын 24/ Шилийн Богд - Баруун Урт- Өндөрхаан- Улаанбаатар
- Өглөө цайны дараа УБ хотруу хөдлөх
Аяллын Маршрут:
Холбоо барих:
Утас: Б.Ижилмөрөн - 99112322, Л.Золзаяа - 88113557
И-мэйл: zolzayal@monnis.com. ijil.murun@yahoo.com
Ниссан Монголиа 4х4 клуб, Моннис Моторс ХХК