Моннисчууд бид олон улсын ISO стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна

Share articleМэдээлэл түгээх


Моннис Групп салбар охин компаниудынхаа үйлчилгээний чанарыг улам сайжруулах, харилцагч үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжыг дээшлүүлэх зорилтын хүрээнд 2012 оны 12-р сараас эхлэн ISO 9001:2008 Чанарын менежментийн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.ISO (International Organization for Standardization) буюу Олон Улсын Стандартжуулалтын Байгууллага нь 1947 оны 2 сарын 23нд Швейцар улсын Женев хотноо дэлхий дахины стандартуудыг өөртөө нэгтгэн "Чанарын баталгаа" хэмээх тогтолцоог тодорхойлохоор байгуулагдсан ба үүнийг Дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн байдаг. Олон Улсын Стандартжуулалтын Байгууллага нь дэлхийн 160 гаруй улсын Үндэсний стандартын төлөөлөгчдөөс бүрдэн Дэлхий дахинаа бүтээгдэхүүн, үйлчилгээний олон улсын солилцоог хөхүүлэн дэмжих, оюуны өмч, шинжлэх ухаан, технологийн болон эдийн засгийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 19 000 төрлийн стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.

ISO стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр Хэрэглэгчдийн сэтгэл ханамж дээшлүүлэх, компаний дотоод засаглал болон үйл ажиллагааг сайжруулах, ажиллагсдын эрх, үүрэг хариуцлага ба хяналтыг тодорхой болгох, эрсдлийг бууруулах зэргээр байгууллагын үйл ажиллагаанд олон эерэг ололтуудыг авчирдаг.

ISO cтандартын сертификатыг Олон улсын чанарын бүртгэлийн компанид бүртгүүлэн тэндээс үзүүлэх сургалт, аудитын хөтөлбөрийг хамтран шат дараатайгаар үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр авдаг ба Моннис Групп түншлэгч байгууллагаараа SGS certification ийг сонгон хамтран ажиллаж байна. SGS certification нь UKAS ( United kingdom accreditation service) байгууллагаас магадлан итгэмжлэгдсэн Дэлхийн тэргүүлэгч чанарын сертификат олгогч байгууллага юм

Моннис Групп | Үнэ цэнийг цогцлооно