Моннис Интернэшнл оны онцлох дотоодын хөрөнгө оруулагч – Энтрепренер байгууллагаар шалгарлаа
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг ENTREPRENEUR шагнал гардуулах ёслолын ажиллагааг 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.Аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудыг салбар бүрээр шилдгүүдийг тодруулахаас гадна оны онцлох дотоодын хөрөнгө оруулагч, онцлох нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч, оны онцлох экспортлогч, импортлогч зэрэг номинациудаар шалгаруулдаг уламжлалтай.
Моннис Интернэшнл нь 2012 оны онцлох дотоодын хөрөнгө оруулагч – Энтрепренер байгууллагаар шалгарлаа.
Тус компани нь 2012 онд Моннис Бьюлдинг оффисын барилга, Эрдэнэт хотод Ниссан засвар үйлчилгээний төв, Амгалан Ниссан засвар үйлчилгээний төвүүдийг шинээр ашиглалтанд оруулж, ингэснээр 100 гаруй ажлын байр шинээр нэмэгдлээ.
Мөн гадаад, дотоодод зохион байгуулагдсан спортын тэмцээн уралдаан, боловсрол, урлагийн салбарыг дэмжин 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Моннис Групп
Үнэ цэнийг цогцлооно