Ирээдүйн манлайлагчдын нэг Хийн Бууны Азийн Аварга Шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Share articleМэдээлэл түгээх


Хийн Бууны Азийн Аварга Шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн 2012 оны 12 сарын 12-18 өдрүүдэд БНХАУ-ын Нанчан хотноо явагдаж Ази тивийн 14 улсын тамирчид Хийн урт, гар бууны Насанд хүрэгчид, Залуучууд, Өсвөрийн ангиллуудаар нийт 12 дасгалд цэц мэргээ сорьцгоолоо.Тэмцээний сүүлийн өдөр Залуучуудын Хийн гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд Ө.Өлзийням, Л.Уранзаяа, Г.Тэгш-Үйлс нар өрсөлдөж Ө.Өлзийням 370, Л.Уранзаяа 367, Г.Тэгш-Үйлс 364 онооны амжилтаар Багийн ХҮРЭЛ медаль хүртсэн амжилт гаргалаа.

Ө.Өлзийням нь Моннис группээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ирээдүйн Манлайлагч – 2012 оюутны тэтгэлэгт хөтөлбрийн ялагч бөгөөд ийнхүү олон улсын чанартай тэмцээнд амжилт үзүүлсэн явдал нь Моннис Группын тэтгэлэг байндаа туссаныг баталж байна.

Ө.Өлзийнямд Моннис Группын нийт хамт олны зүгээс халуун баяр хүргэж ирж буй 2013 онд улам илүү амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж орон ороны тамирчид дунд үргэлж манлайлагч байх болтугай.