Моннис Группын ерөнхийлөгч Б.Чулуунбаатарт Хүндэт өргөмжлөл гардуулав

Share articleМэдээлэл түгээх


Моннис Группын ерөнхийлөгч Б.Чулуунбаатарыг Монгол Япон орны харилцаа хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён К.Шимизу тус улсын элчин сайдын яамны байранд Хүндэт Өргөмжлөл гардуулав.Моннис Группын үндэс суурь болсон Моннис Моторс компани нь 1998 онд Японы автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн нэг Ниссан брэндийг Монголд борлуулах эрхийг авснаар Япон-Монгол орны худалдааны хамтын ажиллагаанд автомашины салбарт нэгэн шинэ хуудсыг нээж байсан билээ.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд тус компани арлын орны авъяаслаг инженерүүдийн зохион бүтээсэн, дэлхий нийтийн хэрэглээ болсон Ниссан брэндийн автомашиныг Монголчууддаа таниулж, өдөр тутмын ажил амьдралын салшгүй хэсэг болгосонд автомашин хэрэглэгчид, харилцагчид сайшааж байдаг билээ.

Моннисчууд бид нийт ард түмнийхээ хамтын хүсэл эрмэлзлэлийг нэн тэргүүнд тавьж, дэлхий шилдэг технологи, мэдлэг туршлагыг эх орондоо нутагшуулж, үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад манлайлан оролцож, харилцагч, үйлчлүүлэгч, хамт олныхоо амьдралд үнэ цэнэ нэмнэ.

Моннис Групп
Үнэ цэнийг цогцлооно/Creating Value.
2012.12.17 | Японы улсын элчин сайдын яам